Г.Уянга: Улс төрийн хэрэгтнүүдэд цаазын ял хэрэглэхгүй

Хуучирсан мэдээ: 2018.04.02-нд нийтлэгдсэн

Г.Уянга: Улс төрийн хэрэгтнүүдэд цаазын ял хэрэглэхгүй

Г.Уянга: Улс төрийн хэрэгтнүүдэд цаазын ял хэрэглэхгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бага насны хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэг цаазын ял оноох тухай хуулийн төсөл санаачилж, УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар бэлтгэж байна. Энэ асуудлаар өнөөдөр Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлого хариуцсан зөвлөх Г.Уянга мэдээлэл өглөө.


Тэрбээр “Насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн хүмүүсийг ялыг чангалсан хуулийг санкцыг оруулж ирж байгаа. Бага насны хүүхдүүд олноор бэлгийн хүчирхийлэлд өртөж байна. Ерөнхийлөгчийн зүгээс бага насны хүүхэд хүчирхийлсэн хүмүүст цаазаар авах ял оноох асуудлыг судлахыг Засгийн газарт хүргүүлсэн боловч ямар нэгэн шийдэл өгөөгүй. Тиймээс Ерөнхийлөгч шийдлээ УИХ-д оруулж байна. Үүнийг хүлээж авах эсэх нь УИХ-ын асуудал. Монгол Улс цаазын ялыг хоёр ч удаа халж байсан ч буцааж сэргээж байсан. Ерөнхийлөгчийн зүгээс бага насны хүүхэд хүчирхийлсэн, хөнөөсөн хүмүүст цаашид өршөөл үзүүлэхгүй байхаар шийдсэн” гэв.

-Цаазын ялыг сэргээж байгаа нь улс төрийн хэлмэгдүүлэлтийг эхлүүлж магадгүй гэсэн болгоомжлол байна. Мөн Монгол Улс цаазын ялгүй улс болохоо зарласан. Хэрэв цаазын ялыг сэргээвэл ардчиллаасаа ухарсан зүйл болохгүй юу. Гадаадынхан зээл тусламж өгөхгүй гэх асуудал яригдах байх?

-Тодорхой гэмт хэргүүд дээр энэ ялыг хэрэглэхээр зүйлчилж байгаа. Улс төрийн хэрэгтэнд хэрэглэх гээгүй. Цаазын ялыг далимдуулах ямар ч боломжгүй. Зээл тусламжийн хувьд сайн мэдэхгүй байна. Ер нь зээл тусламж монголчуудыг амьдралд чухал биш. Эх орондоо аюулгүй амьдрах чухал. Хангалттай зээл тусламж авсан. Зээл тусламжийн асуудлыг цаазын ялтай шууд холбож ойлгохгүй.

-Цаазын ял сэргээх Ерөнхийлөгчийн санаачилгыг парламент хүлээж авах болов уу?

-Энэ хуулийг батлах эсэх нь парламентын асуудал. Ерөнхийлөгч саналаа явуулж байгаа. Ийм олноороо бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа, бага насны хүүхэд амиа алдаж болохгүй гэсэн санал оруулсан. Цаазын ялын асуудлаар иргэдээсээ санал асууж байгаа.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж