ФАТФ: Монгол Улсад өгсөн даалгавраа хянана

Хуучирсан мэдээ: 2018.04.02-нд нийтлэгдсэн

ФАТФ: Монгол Улсад өгсөн даалгавраа хянана

ФАТФ: Монгол Улсад өгсөн даалгавраа хянана

Монгол Улс өнгөрсөн онд ФАТФ /Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага/-ын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажлын хүрээнд буюу олон улсын 40 зөвлөмжид нийцүүлэн Мөнгө угаах терроризмтой тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах хугацаатай даалгавар авсан.

Ингэхдээ ФАТФ дээрх зөвлөмжийг биелүүлэхэд 15 сарын хугацааг олгосон ба энэ нь 2018 оны аравдугаар сард эцэслэж, үнэлгээг хийхээр байгаа. Зөвлөмжийг биелүүлэхэд энэ тэргүүний хийх ёстой ажил бол хууль эрх зүйн орчинг сайжруулах юм. Иймээс УИХ Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн төсөлд анхаарал хандуулж, ФАТФ-аас тавьсан зөвлөмжид нийцүүлэхгүй бол Монгол Улс саарал жагсаалтад орох эрсдэл хүлээж буй аж. Саарал жагсаалтад орвол иргэдээс эхлээд аж ахуйн нэгжүүд гадаад руу мөнгө шилжүүлэх боломжгүй болж, зээлжих зэрэглэл бууран, эдийн засаг мөнгөөр дутагдан, хөрөнгө оруулалт хумигдах эрсдэлтэй.

Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Мөнгө угаах терроризмтой тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг багтаасан. Хэлэлцэх асуудлыг дарааллаар нь хөөвөл дээрх хуулийн төслийг 13-т жагсаасан байна. Иймээс хууль тогтоогчид хаврын чуулганаар амжиж Мөнгө угаах терроризмтой тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар, дээрх 40 зөвлөмжийн тодорхой хэсэг нь биелж, цаашид ФАТФ-ийн өгсөн үүрэг даалгаваруудыг биелүүлэх боломж бүрдэх юм.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж