Нью-Жерси Девилс плэй-оффт эргэн ирэхэд ойрхон байна

Хуучирсан мэдээ: 2018.04.02-нд нийтлэгдсэн

Нью-Жерси Девилс плэй-оффт эргэн ирэхэд ойрхон байна

Нью-Жерси Девилс плэй-оффт эргэн ирэхэд ойрхон байна

Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг (ҮХЛ)-ийн Нью-Жерси Девилс баг 6 жилийн дараа плэй-оффт эргэн ирэхэд ойрхон ирээд байна. Хамгийн сүүлд 2011-2012 оны улиралд буюу алдарт хаалгач М.Бродёр, П.Элиаш нарын эрин үед плэй-оффт шалгарч стэнлийн цомын шигшээд шалгарч байсан. Түүнээс хойш 5 улирал плэй-оффын гадна үлдээд байсан бол энэ улиралд плэй-оффт эргэн ирж байна.

Өнөө өглөө Монерал Канадиенс багийн талбайд зочлон 2-1 харьцаагаар талбайн эздийг буулгаж авсан. Тоглолтын 1-р үед талбайн эзэд гоол оруулсан бол шийдвэрлэх 3-р үед Нью-Жерси Девилс багийн рүүки залуус болох Т.Халл, Н.Хиршер нар гоол оруулж баг нь ялалт байгуулсан. Энэ улиралд Эдмонтон Ойлерс багаас ирсэн 2010 оны драфтын тэргүүн сонголт сонголт Т.Халл, 2017 оны драфтын тэргүүн сонголт Н.Хиршер нар энэ улиралд багаа оноо авалт болон гоолоор тэргүүлж байгаа. Ийн өнгөрсөн оны драфт болон солилцоогоор ирсэн залуус багтаа эерэг нөлөө үзүүлж багаа плэй-оффт оруулахад ойрхон болоод байна.

Нью-Жерси Девилс улирлын 79 тоглолтоос 42 тоглолтонд хожил байгуулж 93 оноотой плэй-оффын бүсэд багтаж байгаа. Гэхдээ санаа амрах болоогүй. Учир нь тэдний араас Флорида Пантерс баг 2 тоглолт дутуу 86 оноотой плэй-оффын бүсийн дөнгөж гадна бий. Нью-Жерси Девилс плэй-оффт шалгарахын тулд улирлын үлдсэн 3 тоглолтоос 2 хожил авах шаардлагатай.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж