Филиппин гэрийн үйлчлэгчийг хөнөөсөн хүмүүст цаазын ял оноов | News.MN

Филиппин гэрийн үйлчлэгчийг хөнөөсөн хүмүүст цаазын ял оноов

Хуучирсан мэдээ: 2018.04.02-нд нийтлэгдсэн

Филиппин гэрийн үйлчлэгчийг хөнөөсөн хүмүүст цаазын ял оноов

Филиппин гэрийн үйлчлэгчийг хөнөөсөн хүмүүст цаазын ял оноов

Кувейтийн шүүх гэрийн үйлчлэгч филиппин бүсгүйг хөнөөсөн эхнэр нөхөр хоёрт өчигдөр /2018.04.01/ дүүжлэн алах ял оноосон байна.

Гэрийн үйлчлэгчийн ажил хийхээр явсан 29 настай Жоанна Демафелис хэмээх филиппин бүсгүй сураггүй алга болсон бөгөөд түүнийг хөнөөж, цогцсыг хөргөгчид хадгалсан байхыг энэ оны эхээр цагдаа нар олсон билээ.

Демафелисийн аллагын хэрэг Кувейт болон Филиппиний дипломат харилцаанд сэв суулгасан бөгөөд Филиппиний эрх баригчид Персийн булангийн орнуудад хөдөлмөр эрхлэхээр явах гэж буй иргэдэд аяллын хориг тавихаар төлөвлөж байгаа юм.

Бүсгүйг хөнөөсөн эхнэр нөхөр Лива, Сири гаралтай хосыг Интерполоор эрэн сурвалжилсны дүнд өнгөрсөн хоёрдугаар сард Сирийн Дамаск хотоос баривчилсан байна.

Сирийн Засгийн газар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон Надер Эссам Ассафыг Ливаны талд шилжүүлэн өгсөн боловч түүний эхнэр Дамаскад түр саатуулж буй ажээ.

Кувейтэд ойролцоогоор 252 мянган филиппин иргэн ажил, хөдөлмөр эрхэлж, ар гэртээ мөнгө илгээдэг ажээ.

Эх сурвалж: Agence France-Presse

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хэхэ 2018-04-02 43.228.131.239

Эрэлийн эрдэнэбат нэг иймэрхүү юм хийцэн гэдэг биш билүү

Avatar

Зочин 2018-04-02 81.240.112.98

Лива Сири гэж ямар улсууд бн вэ

Avatar

Гадны б**с долоогч 2018-04-02 64.119.24.182

66.181.161.51-т яашка байна уу үгүй юу хэнд хамаатай юм. Хамгийн гол нь Монгол хүн. Монгол хүний үнэлэмж өндөр байх ёстой. Гадныхан гэвэл тэнэгтээд бөгсийг нь долоож байгаа даа чи муу.

Avatar

shudraga 2018-04-02 182.160.32.244

yashka ch gsn Mongol hun za yu malaa!!!Chi muu ohin urgui mal,chinii ur huuhed ch yaj yavahiig chi medehgui shuu malaa!! ugee bodoj muuroorei!!!

Avatar

2018-04-02 202.9.41.147

Altantuyagiin allagaas bolj Mongol-Malaysiin hariltsaand sev suugaad baigaa biz dee, ugui yu? Nairamdalt saihan hariltsaatai baigaa yu?

Avatar

Алтантуяа яашка байсын хохь чинь 2018-04-02 66.181.161.51

…..

Avatar

Зочин 2018-04-02 202.21.124.21

ter muu yashka 2 ulsin hariltsaag ustgsan shdee harail id gej

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж