Филиппин гэрийн үйлчлэгчийг хөнөөсөн хүмүүст цаазын ял оноов

Хуучирсан мэдээ: 2018.04.02-нд нийтлэгдсэн

Филиппин гэрийн үйлчлэгчийг хөнөөсөн хүмүүст цаазын ял оноов

Филиппин гэрийн үйлчлэгчийг хөнөөсөн хүмүүст цаазын ял оноов

Кувейтийн шүүх гэрийн үйлчлэгч филиппин бүсгүйг хөнөөсөн эхнэр нөхөр хоёрт өчигдөр /2018.04.01/ дүүжлэн алах ял оноосон байна.

Гэрийн үйлчлэгчийн ажил хийхээр явсан 29 настай Жоанна Демафелис хэмээх филиппин бүсгүй сураггүй алга болсон бөгөөд түүнийг хөнөөж, цогцсыг хөргөгчид хадгалсан байхыг энэ оны эхээр цагдаа нар олсон билээ.

Демафелисийн аллагын хэрэг Кувейт болон Филиппиний дипломат харилцаанд сэв суулгасан бөгөөд Филиппиний эрх баригчид Персийн булангийн орнуудад хөдөлмөр эрхлэхээр явах гэж буй иргэдэд аяллын хориг тавихаар төлөвлөж байгаа юм.

Бүсгүйг хөнөөсөн эхнэр нөхөр Лива, Сири гаралтай хосыг Интерполоор эрэн сурвалжилсны дүнд өнгөрсөн хоёрдугаар сард Сирийн Дамаск хотоос баривчилсан байна.

Сирийн Засгийн газар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон Надер Эссам Ассафыг Ливаны талд шилжүүлэн өгсөн боловч түүний эхнэр Дамаскад түр саатуулж буй ажээ.

Кувейтэд ойролцоогоор 252 мянган филиппин иргэн ажил, хөдөлмөр эрхэлж, ар гэртээ мөнгө илгээдэг ажээ.

Эх сурвалж: Agence France-Presse

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж