Хятадын сансрын туршилтын лаборатори Номхон далайд унажээ

Хуучирсан мэдээ: 2018.04.02-нд нийтлэгдсэн

Хятадын сансрын туршилтын лаборатори Номхон далайд унажээ

Хятадын сансрын туршилтын лаборатори Номхон далайд унажээ

Хятадын сансрын туршилтын лаборатори “Тяньгун-1” даваа гаригт орон нутгийн цагаар 08.15 цагийн орчим дэлхийн агаар мандалд орж ирсэн талаар Хятадын судалгааны төв мэдээлсэн байна.  Сансрын туршилтын лаборатори “Тяньгун-1”дэлхийн агаар мандалд орж ирэхдээ Номхон далайн өмнөд хэсэгт унасан ажээ.

Бээжин дэх Сансрын судалгааны хяналтын төвийн мэдээллээс харвал сансрын туршилтын лаборатори “Тяньгун-1” агаар мандалд орж ирэхэд их биеийнх нь дийлэнх хэсэг шатсан байна.

Хятад Улс “Тяньгун-1” сансрын туршилтын лабораторийг 2011 оны есдүгээр сарын 29-нд сансарт амжилттай хөөргөсөн билээ. Туршилтын лаборатори 2016 оны гуравдугаар сард даалгавраа биелүүлснээр үүрэг нь дууссан юм.

Туршилтын лабораторийг “Шэньжоу-8”,” Шэньжоу-9” болон “Шэньжоу-10” сансрын жолоодлогот хөлөгт дараалан угсарсан нь Хятадын сансар судлалд гаргасан том амжилтын нэг ажээ.

Эх сурвалж: Xihhuanet.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж