Хэнтий аймгийн Батноров сумын Засаг дарга Г.Тайванжаргал нь нутгийнхаа иргэдэд “өнгөт чулуу ухуулахгүй” хэмээн шаардлага тавьсныхаа төлөө хэвтэрт ортлоо зодуулсан талаарх мэдээлэл цахим хуудаснаа тавигдсан.
Тодруулбал, Хэнтий аймаг дах цагдаагийн газраас 2018 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Батноров сумын Засаг дарга бусдад зодуулсан гэх хэрэгт тус сумын иргэн Б, С, Б нарыг холбогдуулан шалгаж хэргийг прокурорын хяналтад шилжүүлжээ. Харин хохирогч Г.Тайванжаргал нь гэмтлийн улмаас Тайван улсад эмчилгээ хийлгэхээр явсан аж.
Э.Ариун