“Хоггүй Тэрэлж” сайн дурын үйл ажиллагаанд нэгдсэн залуус хоёр тонн хог цэвэрлэв | News.MN

“Хоггүй Тэрэлж” сайн дурын үйл ажиллагаанд нэгдсэн залуус хоёр тонн хог цэвэрлэв

Хуучирсан мэдээ: 2018.04.02-нд нийтлэгдсэн

“Хоггүй Тэрэлж” сайн дурын үйл ажиллагаанд нэгдсэн залуус хоёр тонн хог цэвэрлэв

“Хоггүй Тэрэлж” сайн дурын үйл ажиллагаанд нэгдсэн залуус хоёр тонн хог цэвэрлэв

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар “Улаанбаатар миний гэр-Улаанбаатар миний хот” сэтгэлгээг залуучуудад төлөвшүүлж, нийслэлийн хөгжил, тохижилтод залуучуудын санаачилга оролцоог нэмэгдүүлэх, эрүүл чийрэг, оюунлаг, бүтээлч залуус манлайлсан хот болгох зорилгоор сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж байна.

Энэхүү зорилгын хүрээнд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Гэрэлт ирээдүй” залуучуудын сайн дурын нэгдэл, “Налайх тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮ-ийн газар, ‘Brussels Belgian Beer Cafe’ кафены хамт олон нийт 40 гаруй залуус хамтран “Хоггүй тэрэлж” сайн дурын үйл ажиллагааг 2018 оны 04-р сарын 01-ний Ням гарагт зохион байгуулж, хоёр тонн хог цэвэрлэлээ.

Хаврын улирал ирж, цас хайлж, хог ил гарч буй учир байгаль эхдээ хайртай залуус нэгдэн сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд Тэрэлжийн гүүрний зүг явж, Туул голын эрэг дагуух хог, хаягдлыг цэвэрлэсэн юм.

Цаашид “Хоггүй Улаанбаатар” аяны хүрээнд энэхүү үйл ажиллагааг залуучуудын сайн дурын оролцоон дээр тулгуурлан тогтмол зохион байгуулна гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-04-02 112.72.14.83

Сайн үйлсийг санаачилагч залуучууддаа баяр хүргэе. Аль ч нийгэмд ухамсартай соёлч залуучууд нийгмээ хушуучилж явдагийн тодорхой жишээ энэ билээ. Дашрамд хэлхэд Хан хэнтийн дархан цаазад нутгийн захиргаа гэж туул голын гүүрний дэргэд 2 давхар офисын барилгатай мундага газар байнаа. Тэд юу хийж ямар үр дүнтэй ажиллаж байгааг БОАЖЯ мэддэг болов уу. Ядахнаа Тэрэлж явах зам болон Туул гол өөд өгсдөг авто замуудын ойролцоо хогийн цэгтэй болгоод тогтмол авч байвал хог хаягдал багасмаар юм. Туулын эргээр буусан айлуудыг цахилгаантай болгож нүхэн жорлонг био болгох хугацаатай шаардлага хүргэж жаахан ажил санаачилмаар байх юм.

Avatar

Зочин 2018-04-02 106.186.208.29

Залуустаа баяр хүргье. Манайд мундаг залуус бас олон бий шүү. Бахархаж байна.

Avatar

Зочин 2018-04-02 202.131.236.170

Сайн үйл дэлгэрэх болтугай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж