Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, түүний эхнэр Ри Сол Жу нар Пхеньянд болсон Өмнөд Солонгосын К-поп дуучдын тоглолтыг үзжээ. Тоглолт хоёр цаг гаруй үргэлжилсэн бөгөөд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, түүний эхнэр Ри Сол Жу нар Өмнөд Солонгосын к-поп урсгалын төлөөлөгчидтэй гар барин мэндчилж, хамт зургаа авахуулсан гэнэ.
Өмнөд Солонгосын урлаг соёлын одод өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд анх удаа Пхеньянд тоглолт зохион байгуулж буй нь энэ юм. Хойд, Өмнөд Солонгосын Засгийн газар хоорондын дээд хэмжээний уулзалтын өмнө тоглолтыг зохион байгуулж байгаа нь хоёр орны харилцаанд эерэг уур амьсгал оруулах зорилготой ажээ.
Пхеньянд тоглолт хийсэн к-поп хамтлагууд дунд “Red Velvet” охидын хамтлаг, Чо Ён –пил, Ли Сун-хи, рок од Юн Ду-хён нар багтжээ. Өмнөд Солонгосын к-поп хамтлаг дуучид Пхеньяны Цэрэггүй бүсэд хоёр тоглолт зохион байгуулсан гэнэ.
Өмнөд Солонгосын хамтлаг дуучдаас гадна Таэквондогийн тамирчид Пхеньяны Таэквондогийн ордонд үзүүлбэр тоглолт зохион байгуулсан байна.
Эх сурвалж: CNN