Жон Иснер анх удаагаа Мастерс тэмцээний цомыг хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.04.02-нд нийтлэгдсэн

Жон Иснер анх удаагаа Мастерс тэмцээний цомыг хүртлээ

Жон Иснер анх удаагаа Мастерс тэмцээний цомыг хүртлээ

АНУ-ын Флорида мужийн Миами хотноо АТР-н энэ оны хоёр дахь Мастерс тэмцээн болох Миами опен тэмцээн хоёр долоо хоногийн турш болж өндөрлөлөө. Эмэгтэй ганцаарчилсан төрөлд нутгийн теннисчин Слоане Стивенс түрүүлсэн бол эрэгтэй төрөлд мөн нутгийн теннсчин Жон Иснер түрүүллээ.

Тэрбээр тэмцээний шигшээ тоглолтонд АТР-н чансааны №4 Германы А.Зверевтэй тоглосон. Эхний сетэд тай-брейкээр Герман теннисчин ялалт байгуулсан бол сүүлийн хоёр сетийг АНУ-ын теннисчин Ж.Иснер 6-4, 6-4 харьцаатай хожсон. Ийнхүү гурван үе үргэлжилсэн шигшээ тоглолонд Ж.Иснер өрсөлдөгчөө 6-7, 6-4, 6-4 харьцаатай хожлоо.

Цомыг хүртсэн Ж.Иснер чансаан өндөр Мастерс тэмцээний анхны цомоо хүртэж байгаа бөгөөд карьерынхаа турш хүртэж буй 13 дахь цом нь болж байна. Ж.Иснер Их Дуулгад 2011 оны Америкийн нээлттэй тэмцээний шөвгийн 8-д, Мастерс тэмцээнд 2012 оны Индиан Уэлльс, 2013 оны Цинциннати, 206 онд Парис мастерс тэмцээнүүдэд шигшээд шалгарсан нь түүний том тэмцээнд үзүүлж байсан хамгийн өндөр амжилт байсан юм.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж