Алдарт Новак Жокович дасгалжуулагч Андрей Агассигаас гэрээгээ цуцаллаа | News.MN

Алдарт Новак Жокович дасгалжуулагч Андрей Агассигаас гэрээгээ цуцаллаа

Хуучирсан мэдээ: 2018.04.02-нд нийтлэгдсэн

Алдарт Новак Жокович дасгалжуулагч Андрей Агассигаас гэрээгээ цуцаллаа

Алдарт Новак Жокович дасгалжуулагч Андрей Агассигаас гэрээгээ цуцаллаа

Талбайн теннисний бүх цаг үеийн шилдгүүдийн нэг, Их Дуулга тэмцээний 12 удаагийн аварга, Сербийн Н.Жокович дасгалжуулагч А.Агассигаас гэрээгээ цуцаллаа. Их Дуулга тэмцээний 8 удаагийн аварга АНУ-ын нэрт теннисчин асан өдгөө 47 настай А.Агасси 2017 оны 5 сард Н.Жоковичийн дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн. Гэвч тэдний аялал ердөө жил хүрэхгүй үргэлжиллээ. Ажлаа хүлээлгэж өгсөн А.Агасси “бид түүнд туслаж сайжруулахыг л хүссэн. Гэвч бидний маш олон удаа санал нийлэхгүй байгаагаа хүлээн зөвшөөрхөөс өөр аргагүй болж байна” хэмээн ярьжээ. Н.Жокович өнгөрсөн хугацаанд бэртлээ бүрэн илээршуулж чадахгүй байгаа бөгөөд А.Агассигийн удирдлага дор тоглохдоо ердөө ганцхан цомыг хүртсэн нь Их Британид зохиогддог Истборн тэмцээн байсан юм.

Экс №1 Н.Жокович тохойны бэртлийн улмаас шилдэг тоглолт үзүүлж чадахгүй байгаа бөгөөд Их Дуулга тэмцээнд хамгийн сүүлд 2016 оны Францын нээлттэй тэмцээнд түрүүлж, 2017 оны 1 сард Катарын нээлттэй тэмцээн, 6 сард Их Британд Истборн тэмцээний цомыг л хүртсэн. Түүнээс хойш Н.Жоковичийн амжилт доошилж өдгөө АТР-н чансааны 12-д эрэмлэгдэж байна.

Б.БЯМБАБАЯР

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Jj 2018-04-02 66.181.178.167

Zodog tail. Gemteltei huniig ter yaj amjiltand hurgekh yum. Aggassi buruugui.

Avatar

reader 2018-04-02 66.181.161.53

Гэвч бидний маш олон удаа санал нийлэхгүй байгаагаа хүлээн зөвшөөрхөөс өөр аргагүй болж байна” хэмээн ярьжээ.

ИНГЭЖ БИЧИХГҮЙ ЭЭ. АНХААРАЛДАА. ИЙМ ТОМ РЕДАКЦ БАЙЖИИЖ

Avatar

Зочин 2018-04-02 202.179.27.128

Зурагнаас нь харахад таардаггүй байсан шинжтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж