Долоо хоногийн өрнийн зурхай /IV.02-IV.08/

Хуучирсан мэдээ: 2018.04.02-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай /IV.02-IV.08/

Долоо хоногийн өрнийн зурхай /IV.02-IV.08/

ХОНЬ

Таны гялалзах үе. Хэн нэгэн онцгой эрхэмтэй гар гараасаа бариад амьдралын сайн сайхныг мэдрэх өдрүүд айсуй. Энэ долоо хоног бүхэлдээ романтик, адал явдалтай, гэгээлэг байх болно. Эрч хүч мэдрэгдэж, ажил төрөл бүтэмжтэй байх болно. Нэг гэм нь санхүүгийн тогтвортой байдалдаа анхаарч, зардлаа хэмнэ.

ҮХЭР

Гэр бүлийн жижиг асуудлууд томорч, сэтгэл зүйн тогтворгүй байдал үргэлжилнэ. Сэтгэлийнхээ гүнд уужуу тайван байж, асуудлыг зөвөөр шийдэх гэж хичээгээрэй. Өөрийг чинь хайрлаж, халамжилдаг хүмүүст чин сэтгэлээсээ ханд. Хиймэл, хуурамч зан гаргах хэрэггүй. Ажил хэргээ сайтар төлөвлөвөл төгс бүтэмжтэй байх болно.

ИХЭР

“Чалчаа” өдрүүд таныг хүлээж байна. Сэтгэлийн гүн дэх зовлон, жаргалаа бусадтай харамгүй хуваалцахыг хүсэх болно. Таны оюун санаа, үг хэл чинь хурц бөгөөд нээлттэй байна. Олон нийтийн арга хэмжээнээс татгалзах хэрэггүй. Бие чилээрхэж, эрүүл мэнд доройтож болзошгүй. Санхүүгийн байдал тогтвортой, ажил хэрэг бүтэмжтэй байна.

МЭЛХИЙ

Сэтгэлийн амар амгалан, аз жаргалыг мэдрэхэд чинь юу хэрэгтэй байгааг өөрөө эхлээд ойлго. Санхүүгийн байдал чухал хэдий ч материаллаг бус идеаллаг зүйлст анхаарлаа хандуул. Энэ нь танд эрч хүч, урам зориг өгөх болно. Ажил хэрэг урагштай байж, тушаал дэвшиж мэднэ. Бизнесийн салбарт ажилладаг бол чухал гэрээ, хэлцэл хийнэ.

АРСЛАН

Долоо хоногийн эхний өдрүүд тун аятайхан өнгөрнө. Эрч хүч, урам зориг цалгиж, амьдралын амтыг мэдэрнэ. Долоо хоногийн сүүлчээр эрүүл мэнддээ анхаарч, өөртөө цаг зав гарга. Найз нөхдийн тусламжаас бүү татгалз. Тэд танд сайн сайхныг хүсч байгаа нь лавтай. Асуудлыг шийдэхийн тулд бусадтай ярилцаарай.

ОХИН

Өөрийгөө хайрла, халамжил. Яг одоо танд энэ л дутагдаж байна. Ганцаараа байж, өөрийгөө цэнэглэхийг хүсэх бололтой. Хүсэл мөрөөдлөө мохоох хэрэггүй. Санхүүгийн бэрхшээлтэй нөхцөл байдал үүсч мэднэ. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахад гэмгүй.

ЖИНЛҮҮР

Идэвхтэй, харилцаа холбоогоо сэргээсэн, найз нөхөрлөлийн үнэ цэнийг мэдэрсэн өдрүүд байх болно. Таныг хэн хүрээлж, хэнд итгэж байгаагаа эргэцүүлэх цаг нь болжээ. Ажилдаа та од мэт гялалзаж, хүн бүр таны хичээл зүтгэл, авьяас чадварыг үнэлэх болно. Санхүүгийн таагүй байдлаас гарч, орлогоо нэмэгдүүлэх болно.

ХИЛЭНЦ

Үүрэг хариуцлага хүлээсэн өдрүүд айсуй. Анхааралтай, хянамгай байж, өрсөлдөгчдөө бууж өгөх хэрэггүй. Танд тус дэм болох хүмүүсээс зай авах гэж зүтгэх нь дэмий л болов уу. Амралтын өдрүүдийг гэр бүлтэйгээ өнгөрүүлэхийг хичээгээрэй. Сэтгэл зүйн дарамттай байдалд орж мэднэ.

НУМ

Зорилгынхоо төлөө зүтгэ. Эхний алхмыг хийж чадвал ажил хэрэг туйлын бүтэмжтэй байх болно. Бодит байдлыг зөвөөр мэдэрснээр ирээдүйн том амжилтыг эхлэл болж чадна. Хамтын ажиллагаанд итгэ. Санхүүгийн эрсдэлээс эмээх хэрэггүй. Өөртөө, эсвэл гэртээ томоохон хөрөнгө оруулалт хийнэ.

МАТАР

Сэтгэл хөдлөл ихтэй долоо хоног. Зөв совиндоо итгэ. Зүрх чинь танд юу хийхийг хэлээд өгнө. Ажилдаа амжилт гаргана. Мэргэжлийн ур чадвараараа гайхагдаж, тушаал дэвших, эсвэл цалин орлогоо нэмэгдүүлж магадгүй. 

ХУМХ

Олон зүйлийн талаар эргэцүүлсэн, өгсөж уруудсан долоо хоног таныг хүлээж байна. Чухал гэрээ, хэлцэл хийхээр төлөвлөж байсан бол түр азна. Учир нь таны сэтгэл санаа тогтворгүй байх магадлалтай. Эрүүл мэнддээ анхаар. Таныг сэргээж, урам зориг өгөх зүйлсийн эрэлд гар.

ЗАГАС

Энгийн зүйл хамгийн агуу гэдэг. Хэт их бодож, шаналж, гутрах хэрэггүй. Зарим нэг асуудлыг зөнгөөр нь орхиход гэмгүй. Цаг заваа зориулж, хичээл зүтгэл гаргасан ажил чинь үр дүнгээ өгнө. Хосуудын харилцаа ээдрээтэй байж мэднэ. Гэнэтийн эх үүсвэрээс чамгүй хэмжээний мөнгө орж ирнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж