Ньюс хөтөч: Хөлбөмбөгийн ДАШТ үеэр 700 суудалтай дэлгэц тавих талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.02-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Хөлбөмбөгийн ДАШТ үеэр 700 суудалтай дэлгэц тавих талаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Хөлбөмбөгийн ДАШТ үеэр 700 суудалтай дэлгэц тавих талаар мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 2

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 1-3  градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

.09.00

  • МУИС дээр Олон улсын Web of Science-өгөгдлийн санд бүртгэлтэй JCR индекстэй мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлэх Монгол эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний бүтээлийн тоо, чанарыг нэмэгдүүлэх улмаар олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний судлаачдыг бэлтгэх, чадавхижуулах гэрээг үзэглэнэ. Мөн web of science -ийн судалгааны платформыг 2 жил үнэ төлбөргүйгээр монгол улсын судлаачид эрдэмтэд ашиглах эрх нээгдэх юм. Холбоо барих утас 99002019   

  • МҮЭХ-ны хуульч, өмгөөлөгчдийг мэргэшүүлэх сургалт Кемпинский зочид буудалд эхэлнэ. Энэхүү сургалтыг ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм. Холбоо барих утас: 99743717

09.30

  • “Органик хүнсийг улсын бүртгэлд бүртгэх, нийтийн хэрэгцээнд гаргах журам”-ын төслийн гурав дахь хэлэлцүүлэг ХХААХҮЯ-ны хурлын танхимд болно. Холбоо барих утас: 9919-3886, 8001-9000

10.00

  • Оросын шинжлэх ухаан соёлын тевд /РЦНК/ 2018 оны Орос улсын 11 хотод зохион байгуулагдах Хөлбөмбөгийн ДАШТ-ийг шууд дамжуулан үзүүлэх 700 суудалтай дэлгэц тавигдах талаар мэдээлэл хийнэ. Мөн хоёр  улсын харилцаа холбооны хүрээнд 2 талын гэрээ хийгдэх болно. 
    Холбоо барих утас 94226008​​​​​​

  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн түүхнээ үе үеийн дарга, гишүүдээр ажиллаж байсан хуульчдын  ‘Хүндэтгэлийн уулзалт’ болно

11.00

  • MN-Мэдээллийн төвд “Mongolia Mining 2018” олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн талаарх мэдээлэл хийнэ. 

  • ‘Зууны мэдээ’ сонины Үндэсний мэдээллийн төвд Иргэний нийгмийн төлөөлөл, ТББ-ууд, иргэдийн нэгдэл болох ‘Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн’-өөс МУ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт УИХ-ыг тарааж түр ЗГ байгуулах үндэслэлийг танилцуулах уриалга, шаардлага хүргүүлэх талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

  • Цаазын ялын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн бага хурал Төрийн ордны 3 давхарт Иргэний танхимд болно. 

11.30

  • Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлөөс ‘Өндөр албан тушаалтнуудын авлигын хэрэгт АТГ гараа хумхисаар’ сэдвээр АТГ-н хурлын танхимд хэвлэлийн бага хурал зохион байгуулна. 

14.00

  • Зайсангийн зүүн энгэрийг Л.Гүндалайн үеэл зөвшөөрөлгүйгээр ухсан, бурхантай хөшөөний урд зөвшөөрөлгүй барьсан барилгыг нураахаар болсонтой холбоотойгоор хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хурал БОАЖЯ-ны 2 давхарт 14 цагт болно. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Дуламсүрэн, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газрын нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар нар хэвлэлийн хуралд оролцоно

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1925.04 сар “Ардын эрх” сонинг “Үнэн” сонин болгон өөрчлөв.
1928.04 сар МАХН-ын төв хорооны II бүгд хурал ба ТХБК-ын хамтарсан бүгд хурлууд хуралдав. Энэ бүгд хурлууд дээр “Баруунтан” гэгч нэр томъёо анх хөндөгджээ
1930.04 сар Алтанбулагийн сайдын яамыг татан буулгав

1932.04 сар Архангай, Хөвсгөл, Завханы зарим сумдыг хамарсан хувьсгалын эсэргүү зэвсэгт бослого гарав. Мөн оны хавар рашаантын хүрээнд босогчид төв штабаа “Очирбатын яам” нэртэйгээр байгуулжээ.

1950.04 сар БНМАУ-БНАГУ, БНПАУ, БНЧАУ, БНБАУ,БНРАУ хооронд тус тус дипломат харилцаа тогтоов
1951.04 сар БНМАУ-д цагаачлагчдын холбоо байгуулагдаж 12 аймагт салбараа нээсэн байна.
1954.04 сар МАА-н зарим бүтээгдэхүүнийг худалдан авах ба бэлтгэх үнийг нь нэмэгдүүлэх тухай сайд нарын зөвлөл ба МАХН-ын төв хорооны тогтоол гарав.

1957.04 сар БНМАУ-ын АИХ-ын IV чуулган чуулав. Чуулганаас Зэвсэг хураах асуудлын тухай тунхаг бичиг гаргав.
1957.04 сар Ю.Цэдэнбал тэргүүтэй БНМАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид БНЧСАУ-д албан ёсны айлчлал хийв.

1959.04 сар Монголд атар газар эзэмших кампанит ажил өрнөв. Энэ онд 300.000 га газар эзэмших зорилт тавьжээ.

1960.04 сар БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу ЗХУ, Польш, Чехословак,Герман зэрэг улсад айлчал хийв.

1961.04 сар ЗСБНХУ-тай шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулагдав.

1963.04 сар БНМАУ ба БНЕгипет улсын хооронд дипломат харилцаа тогтоов

1975.04 сар БНМАУ-Шинэ Зеланд улстай дипломат харилцаа тогтоов

1977.04.02 БНМАУ, Бүгд найрамдах Бенин улстай дипломат харилцаа тогтоов.

1991.04 сар Ю.Цэдэнбал Москва хотод нас барав. Түүний шарилыг Улаанбаатар хотын Алтан-Өлгийд оршуулав

1993.04 сар шинэ мөнгөн тэмдэгт гүйлгээнд гарав

2000.04.02 Монгол-Хятадын хамгийн том хамтарсан хөрөнгө оруулалттай байгууламж болох “Төмөртийн хүдэрийн уурхай”-н суурь тавих ёслолыг Монгол Улсын Сүхбаатар аймагт хийв. Ёслолд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Хуан Зякуй нар оролцов

2011.04.02 БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ю Хуняаог албан тушаалаас нь чөлөөлж, уг албанд Ван Сяолунг томилж байжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж