Г.Отгонжаргал АНУ-ын бөхчүүдийг ялж, түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.04.02-нд нийтлэгдсэн

Г.Отгонжаргал АНУ-ын бөхчүүдийг ялж, түрүүлэв

Г.Отгонжаргал АНУ-ын бөхчүүдийг ялж, түрүүлэв

АНУ-ын Нью-Йорк хотын Манхаттен дүүргийн “Нью-Йорк Атлетик” клубт чөлөөт бөх, сонгомол бөхийн Билл Фарреллын нэрэмжит олон улсын уламжлалт тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Тус тэмцээн АНУ, Канад, Казахстан, Монгол, Молдав, ОХУ, БНСУ зэрэг 14 орны бөхчүүд зодогложээ.

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд барилдсан Г.Отгонжаргал алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр эзэн орны тамирчин Саманта Клингелийг 12:2-оор, Ронна Хитоныг 10:0 онооны харьцаагаар хожиж, түрүүлжээ. 

Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Г.Отгонжаргал 2017 онд цэргийн дэлхийн аварга болж, Испанийн Гранпри тэмцээнээс хүрэл медаль, “Монголиа Опен” олон улсын тэмцээнд тэмцээнээс алтан медаль хүртсэн өсөх ирээдүйтэй тамирчин юм.

Билл Фарреллын нэрэмжит олон улсын уламжлалт тэмцээнд манай эрчүүдээс 70 кг-д С.Ганбаяр IV, 79 кг-д ОУХМ Г.Идэрхүү шагналт V байрт оржээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж