Лам нар шатрын спортоор хичээллэнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.02-нд нийтлэгдсэн

Лам нар шатрын спортоор хичээллэнэ

Лам нар шатрын спортоор хичээллэнэ

Гандантэгчилэн хийдийн харьяа Бурхан шашины их сургуульд шатрын клуб нээхээр болжээ. Энэхүү ажлын эхлэл өнгөрөгч долоо тавигдаж, Монголын шатрын холбооноос шатар, дурсгалын тэмдэг бүхий зүйлсийг гардуулан өгсөн байна. Мөн цаашид лам нартай хамтран ажиллах талаар шатрын холбооны ерөнхийлөгчийн зөвлөх Д.Эрдэнэбат санал солилцжээ.

Гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан Шашны Их сургууль нь Монголын Бурхан Шашны Төвийн тэргүүн хамба лам, номч мэргэн гавж агсан С. Гомбожав, ОХУ-ын Буриадын бандида хамба агсан Гомбоев нарын санаачлагаар Монголын Бурханы Шашны Төв Гандантэгчэнлин хийдийн дэргэд Шашны дээд сургууль нэртэйгээр анх 1970 онд байгуулагджээ. Тус их сургууль нь байгуулагдсан цагаасаа хойш 20 гаруй удаагийн төгсөлт хийж Бурханы шашны дээд боловсролтой олон зуун лам нарыг төрүүлэн гаргасан байна. Энэхүү сургуульд Буддын гүн ухаан судлаач, Эм зурхай судлаач, Шүтээн урлаач, Түвд хэл судлаач, Уншлага, зан үйл судлаач зэрэг мэргэжлээр бакалавр, магистрын сургалт явуулдаг аж. Мөн Буриад, Тува, Халимаг зэрэг улсуудаас оюутан ирж суралцдаг байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж