Д.Эрдэнэбилэг чансаагаараа тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.04.02-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбилэг чансаагаараа тэргүүлэв

Д.Эрдэнэбилэг чансаагаараа тэргүүлэв

Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны шинэчилсэн чансаа өчигдөр /2018.04.01/ гарлаа. Чансааг эрэгтэйчүүдээс дэлхийн аварга, ОХУ-ын тамирчин Александр Шварцман 2432 оноогоор, эмэгтэйчүүдээс Беларусийн их мастер Ольга Федорович 2243 оноогоор тэргүүлсэн байна.

Монгол Улсын даамчдаас ОУИМ Д.Эрдэнэбилэг 2276 оноогоор эрэгтэйчүүдийг, ДДХМ Н.Мөнхтуяа 2076 оноогоор эмэгтэй тамирчдын тэргүүнд бичигдлээ. Мөн U-26 насанд ДДХМ Ц.Отгонбилэг 2194 чансаагаар №17-д, U-20 насанд ДДХМ М.Шийравжамц 2054 чансаагаар №36-д, U-17 насанд СМ С.Мөнх-Оргил 2025 чансаагаар №15-д, 70-аас дээш насанд СМ Т.Пүрэвдорж 2062 чансаагаар №33-т жагссан байна.  

Улсын чансаагаар байр эзлүүлэхэд Монгол Улс эрэгтэй ангилалд 14-т, эмэгтэй ангилалд 9-д эрэмбэлэгджээ.

Дэлхийн даамын холбооны чансаанд Монгол Улсаас 7 их мастер, 1 олон улсын мастер, 16 Дэлхийн даамын холбооны мастер, 12 Дэлхийн даамын холбооны дэд мастер тэргүүтэй 200 шахам тоглогч бүртгэгдсэн байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж