Зоосны жингэнэх чимээ дагуулсан долоо хоног байлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.01-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Зоосны жингэнэх чимээ дагуулсан долоо хоног байлаа

Зоосны жингэнэх чимээ дагуулсан долоо хоног байлаа

Монголын эдийн засгийн өнөөгийн төлөв байдал, цаашдын гарц, шийдлийг хэлэлцсэн Монголын эдийн засгийн форум өнгөрсөн Лхагва гариг буюу гуравдугаар сарын 28-ны өдөр Төрийн ордонд болж өндөрлөлөө. Энэхүү форумын уриа нь “Хүчээ нэгтгэе”. Эдийн засагт тулгарч байгаа асуудлуудыг зөв шийдэхэд хүчээ нэгтгэхийг уриалсан энэ уриа форумын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үгээс улбаалан улс төрийн өнгө аяс ороод явсныг эс тооцвол төр нь ч, хувийн хэвшил нь ч болохгүй байгаа бүхнээ ярьж авсан арга хэмжээ боллоо. Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгийнхээ төгсгөлд “Эдийн засгийн хүнд үед би Төрийн тэргүүн, У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүн боллоо. Бид хүчээ нэгтгэхээс өөр замгүй болжээ” хэмээн хэлснийг хүн бүр өөр өөрийнхөөрөө тайлан уншиж байх шиг байна.

Энэхүү чуулганаас өгсөн хамгийн сайн мессеж нь татварын орчны шинэчлэл байлаа.

Засгийн газраас Татварын багц хуульд хийх өөрчлөлтийн хэлэлцүүлгийг эхлүүлээд явж байгаа. Энэ хүрээнд татварын хөнгөлөлтөөс гадна татвар хураалттай холбоотой хүнд суртлыг арилгах, төрийн байгууллагын зүгээс хувийн хэвшлийнхнийг аргагүй байдалд оруулж шахамдуулдаг байдлыг халах зэрэг арга хэмжээнүүдийг ч тусгасан нь сайшаалтай. Засгийн газраас санал болгож байгаа өөрчлөлтүүдэд дараах зүйлс тусгагджээ. Үүнд,

  • Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг салбар харгалзахгүй буцаан олгоно.
  • Жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөг хүртэлх аж ахуйн нэгж, иргэн өөрөө хүсвэл борлуулалтын орлогын нэг хувиар албан татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан татварын тайлан гаргах сонголтыг олгоно.
  • Татвараа төлөөгүйн төлөө банкны дансыг хааж, бизнесийг нь гарах гарцгүй болгон, улмаар аж ахуйн нэгж, бизнесийг дампуурахад хүргэж, олон арван ажлын байрыг алдах нөхцөлийг бүрдүүлэх явдлыг таслан зогсооно.
  • Цаашид татвараа бүрэн төлөх боломжтойгоо нотолсон тохиолдолд татвар төлөх хугацааг нь хоёр жил хүртэлх хугацаагаар сунгах боломж олгоно
  • Татвараа үнэн зөвөөр мэдүүлсэн ч цаг хугацаанд төлж чадахгүй байгаа, санхүүгийн хүндрэлд орж байгаа татвар төлөгчдөд хүлээлгэх хариуцлага нь татвараа санаатайгаар нуусан этгээдийн хүлээх хариуцлагаас харьцангуй ялгаатай байх болно.
  • Хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтын урсгалыг татах, зээлийн хүүг бууруулах зорилгоор ногдол ашиг, хүүгийн орлого зэрэг хөрөнгийн орлогод ногдуулан суутгах татварын хувийг бууруулна.
  • Хөрөнгийн элэгдэл байгуулах хугацааг багасгах, алдагдал шилжүүлэх хугацааг уртасгах, гадаадад төлсөн татварыг хасах, үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн НӨАТ-ыг хасах боломжийг олгох замаар хөрөнгө оруулагчийн бизнесийн эрсдэлийг бууруулж, хөрөнгө оруулалтаа нөхөх бололцоог нэмэгдүүлнэ.
  • Иргэдийг орон сууцжуулах замаар агаарын бохирдлыг бууруулах бодлогыг Засгийн газар тууштай дэмжинэ. Үүний нэг илрэл бол иргэд орон сууц худалдан авахад үзүүлдэг татварын хөнгөлөлтийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх, ипотекийн зээлээр орон сууц худалдан авах үйл ажиллагааг татварын бодлогоор дэмжих.
  • Татварын байцаагч үндэслэлгүй акт тавибал 10 жилийн турш төрийн албанд ажиллахгүй байх шийтгэл оноох зэрэг зохицуулалт суужээ.

Ерөнхийлөгчийн зүгээс эдийн засгийн хөгжлийн чөдөр тушаа нь авлига болж байна гэсэн бол Ерөнхий сайд хувийн хэвшлийг дарамталдаг үзэгдэлтэй хатуу тэмцэхээ илэрхийлсэн. Гэхдээ Ерөнхийлөгчийн ч, Ерөнхий сайдын ч үг эзэн биегүй хаяглагдсан ч ийм үйлдэл төрийн албан хаагчдын зүгээс л гарч болох үйлдэл гэдэг нь тодорхой. Ямартай ч хувийн хэвшлийнхнийг илүүтэй ойлгосон, тэдний чөлөөтэй ажиллах орон зайг тэлэх эрмэлзэл төрд байгааг илтгэснээрээ ач холбогдолтой боллоо гэж дүгнэж болно.

Ерөнхийдөө эдийн засгийн эерэг мэдээлэлтэй долоо хоногийг үдлээ. Монголчууд ноолуураа Хятадын “Бохай” биржээр дамжуулан худалдаалах болсныг Хөдөө аж ахуйн биржээс дуулгасан бол Олон улсын валютын сан Монголд зориулан 30,55 сая ам.долларын санхүүжилтийг нэмж баталснаа мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж