Краснодарийн хязгаарын хөрөнгө оруулалт зургаан хувь өснө

Хуучирсан мэдээ: 2018.04.01-нд нийтлэгдсэн

Краснодарийн хязгаарын хөрөнгө оруулалт зургаан хувь өснө

Краснодарийн хязгаарын хөрөнгө оруулалт зургаан хувь өснө

Краснодарийн хязгаарт орох хөрөнгө оруулалт 2018 онд зургаан хувь өснө хэмээн тооцоолж байгаагаа тус мужийн Амбан захирагч Вениамин Кондратьев РИА Новостид ярьсан байна. Энэ нь 2017 онтой харьцуулсан үзүүлэлт бөгөөд хөрөнгө оруулалт 530 тэрбум рублээр нэмэгдэнэ гэсэн үг юм.

Хөрөнгө оруулалт эдийн засгийн гол салбарууд болох хөдөө аж ахйун боловчруулах үйлдвэр, дэд бүтэц, зам тээвэр гэсэн салбаруудад орно гэж тооцож байгаа юм. “Үүнээс гадна аялал жуулчлалын салбарыг мартаж болохгүй. Сочи, Анапа, Геленжик зэрэг амралтын газрууд болон Азовын тэнгисийн эрэг хавийн амралтын газруудыг жилийн дөрвөн улиралд ажиллуулдаг болох зорилго тавьж байна” гэж Амбан захирагч хэллээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж