ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков төрийн тэргүүний үйл ажиллагааг сурвалжилдаг өргөн бүрэлдэхүүнтэй “Кремлийн пул” гэж нэрлэгддэг сэтгүүлчдийн баг одоо ач холбогдолтой байхаа больсон хэмээн мэдэгджээ.
“Өмнөх шиг өдөр тутмын таван сонин, телевизийн гурван суваг, бас мэдээллийн гурван агентлагийг төлөөлсөн сэтгүүлчдийн багтай явах шаардлагагүй болсон. Мэдээллийн технологийн ачаар мэдээллийг бага зардлаар илүү шуурхай хүргэх боломжтой болсон” гэж тэр хэлсэн байна. Эдийн засгийн дээд сургуулийн Медиа, харилцаа, дизайны факультетийн оюутнуудтай уулзах үеэрээ тэр энэ мэдэгдлээ хийжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
зочин 2018-04-01 66.181.183.82
Мэдээллийн технологи тултлаа хөгжсөн XXI зуунд ингэмээрсэн дээ.
Манайх ч зөв жишгийг дагаач. Овоо хэдэн төгрөг хэмнэнэ шд.
Ядарсан түмэнд хэрэг болно.
Зочин 2018-04-01 202.72.245.122
Манайх ч бас хар мянган сэтгүүлч авч явдагаа болимоор юм, хаа газрын сайн жишээг шууд хэрэгжүүлж яагаад болохгүй гэж.
Зочин 2018-04-01 66.87.142.101
Одоо 6 жилдээ айлтгүй,тэгээд ч удахгүй путиныг бүх насаараа оросын ерөнхийлөгчөөр авч иллах хууль батлах байх.