“Кремлийн пул” одоо хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2018.04.01-нд нийтлэгдсэн

“Кремлийн пул” одоо хэрэггүй

“Кремлийн пул” одоо хэрэггүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков төрийн тэргүүний үйл ажиллагааг сурвалжилдаг өргөн бүрэлдэхүүнтэй “Кремлийн пул” гэж нэрлэгддэг сэтгүүлчдийн баг одоо ач холбогдолтой байхаа больсон хэмээн мэдэгджээ.

“Өмнөх шиг өдөр тутмын таван сонин, телевизийн гурван суваг, бас мэдээллийн гурван агентлагийг төлөөлсөн сэтгүүлчдийн багтай явах шаардлагагүй болсон. Мэдээллийн технологийн ачаар мэдээллийг бага зардлаар илүү шуурхай хүргэх боломжтой болсон” гэж тэр хэлсэн байна. Эдийн засгийн дээд сургуулийн Медиа, харилцаа, дизайны факультетийн оюутнуудтай уулзах үеэрээ тэр энэ мэдэгдлээ хийжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж