Хятадад эмэгтэй хүүхэд төрөх нь нэмэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.08.18-нд нийтлэгдсэн

Хятадад эмэгтэй хүүхэд төрөх нь нэмэгдэв

Хятадад шинэ төрсөн эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийн хоорондын ялгаа сүүлийн хоёр жилд дараалан буурч байгаа нь гэсэн тоо. Мягмар гаригт энэ тухай Гэр бүл төлөвлөлт ба хүн амын үндэсний комиссийн дарга Ли Бин мэдэгдсэнийг Xinhua дамжуулсан байна. Анх 2009 оноос хүйсийн ялгаа буурсан гэсэн дүн гарсан. Тэр үед шинээр төрсөн 100 охинд 119,45 хүү ноогдож байлаа. Жилийн дараа нь энэ үзүүлэлт 100: 118,08 болсон байна.

Жирэмсний үед ургийн хүйс тогтоох хууль бус ажиллагаатай тэмцсэний үр дүнд ийм үзүүлэлт гарчээ. Хүний ердийн үржилд хүйсийн ялгаа нь 105 эрэгтэй, 100 эмэгтэй хүүхэд төрөхийг хэвийн гэж үздэг ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж