Гаалиар 9 удаагийн үйлдлээр мансууруулах бодис нэвтрүүлэхийг завджээ

Хуучирсан мэдээ: 2018.04.01-нд нийтлэгдсэн

Гаалиар 9 удаагийн үйлдлээр мансууруулах бодис нэвтрүүлэхийг завджээ

Гаалиар 9 удаагийн үйлдлээр мансууруулах бодис нэвтрүүлэхийг завджээ

Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын Хар тамхины хяналтын алба өнгөрсөн 2017 онд хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллахдаа хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан хэд, хэдэн хэргийг таслан зогсоожээ. Тодруулбал, 12 холбогдогчтой, 9 удаагийн үйлдэлд холбогдох 206.23 грамм “мөс” буюу метамфетамин, 200 ширхэг ЛСД, шинэ төрлийн сэтгэцэд нөлөөт бодис/кетамины агууламжтай/ 39,1 гр, Анданте 112 капсулыг илрүүлэн хурааж, харъяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Иймээс өнгөрсөн гуравдугаар сарын 14-өөс эхлэн тус алба Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын хамтран хэрэгжүүлж буй “Хил-2018” арга хэмжээний хүрээнд гэнэтийн шалгалт хийх болжээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж