Ховд аймгийн Мянгадын гүүрээс Бодончын хавцалын чиглэлийн босоо тэнхлэгийн авто замын гүүрээр өнөөдрөөс эхлэн 44 тонноос хэтрүүлэн тээвэр хийхийг хоригложээ.
Дээрх шийдвэрийг өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд хуралдсан Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх тэргүүтэй ажлын хэсгийн хуралдаанаас гаргасан байна.
Газар гэсэж байгаа үед дээрх чиглэлийн гүүрээр зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан хүнд даацын автомашинаар тээвэрлэлт хийснээр тухайн замд эвдрэл гэмтэл гарах эрсдэл тулгарч буй аж. Тиймээс тээвэрчдэд энэхүү шийдвэрийг хүргүүлж, хяналт тавин ажиллахыг Цагдаагийн газар болон бусад холбогдох хууль хяналтын байгууллагуудад үүрэг болгожээ.
Г.ХОРОЛ