Сошиал ертөнц Ерөнхийлөгч Х.Баттулгын хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэгт оноох ялыг цааз болгон чангатгахаар хуулийн төсөл санаачлах болсон асуудлаар “амьсгалж” байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн баасан гаригт /2018.03.30/ Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм. Хуулийн төслийг хаврын чуулганаар өргөн барина гэдгээ тодотгожээ.
Эл асуудалд жиргээчид дараах байр суурь илэрхийлснийг “Сошиалаар сонин юутай вэ” буландаа онцоллоо.
АМАР САЙД @AnandAmarSaid 20h20 hours ago
Цаазын ялаар хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэнэ гэвэл өрөөсгөл болох байх шүү!. Харин нийгмийн хамгаалал, амьдрах орчноо эхлээд ярих нь зүйтэй байх!!. Цаазын ялаар баригдсан ганц нэгт л ноогдоно! Цаана нь өчнөөн хүчирхийлэл мэдэгдэхгүй үлдэнэ
АТОЗ Ц.НАРАНГЭРЭЛ @rKU8lHEdz7vUB0F 17h17 hours ago
Хүчирхийлэл архидалтаас үүдэлтэй. Архидалт ажилгүйдлээс. Ажилгүйдэл авлигачдаас үүдэлтэй. Авлигачдын хүчирхийллийг зогсоох цаг болсон…
Доктор Батзориг @BadamBatzorig Mar 30
Бага насны хүүхэд хүчирхийлэгчийн гол криминологи шинж бол гаж дон араатан шинж давамгайлдаг. Тийм амьтан цаазын ялтай байсан хүчирхийлэл үйлдэнэ. Сэргийлдэг арга нь ямар ч байсан цаазын ял биш
Sainaa @SainZorig 19h19 hours ago
Хүүхэд хүчирхийлэлд өртсөн байдлыг харахад гол төлөв ойр дотнын хэн нэгэн байдаг. Цаазаар авах ял сэргээвэл энэ төрлийн гэмт хэргийг мэдээлэх байдал буурдаг буюу гэр бүлийн хэн нэгнээ цаазлуулахгүйн тулд гэмт хэргийг нуух хандлага байдаг
БАТЫЙ @batengineer 19h19 hours ago
УИХ гишүүн хүчингийн асуудалд ороход шүүх яах ч үгүй байгааг л гэмтнүүд харж зоригжин зэрлэгшээд байгаа гэж бодож байна. Улстөрчид, хуулийнхан нийгэмд зөв, буруугийн үлгэр дууриал болж байгаагаа ухамсарлаж байх ёстой. Хүүхдийн хүчирхийлэлд Гантулга, шүүх, прокурор, цагдаа бүгд дам буруутай
Khulan @evt_shaazgai 20h20 hours ago
Хүүхдийн эрх ашиг хамгаалах асуудлыг цаазын ялтай хутгаад яг чухал асуудлуудыг орхигдуулж байгаа. Зорилго нь хүүхэд хамгаалах юм бол тэрэндээ төвлөрвөл яасан юм бэ? Цаазын ялгүйгээр хүүхдээ хамгаалж болно шүү дээ.
Munkhsaikhan O. @munkhsaikhan_o Mar 30
Эрүүгийн хуулиас энэ ялыг анх халсан УИХ-ыг даргалж байсан З.Энхболд гэж хүн үүнийг бас дэмжээд байгаад харамсаж байна. Энэ хүнд зарчим гэж байна уу?
Цаазын ялыг сэргээсний дараа нийтийн дайсан тэр тэрийг цаазлий гэж орилолдож эхэлдэг. Тэр тэрийг цаазалсны дараа нийгмийн тэр хэсгийг цаазалчихвал хөгжих гээд байна гэсэн дараагийн захиалга ирдэг. 1937 он ингэж л эхэлсэн
Зөвийг дэмжинэ! @googlemn02 17h17 hours ago
Бага насны хүүхэд хүчиндэж байгаа новшнуудаар энэ нийгэм юу хийх юм?Нийгмийн хог шаарнуудыг устгалд оруулж л байсан нь дээр.Хэзээ нэг цагт чамд болон чиний гэр бүлд ийм хүчирхийлэл нүүрлэх үед чи битгий алаач наадхаа гэж суух уу?Тэгнэ гэвэл чи бурхан аж! гэжээ.
Г.ХОРОЛ