ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Кемерово мужийн Засаг даргыг хугацаанаас нь өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлөх захирамжид гарын үсэг зурлаа. Түүний оронд тус мужийн дэд дарга Сергей Цивилевийг үүрэг гүйцэтгэгчээр томилов.
Путины захирамж нь өнөөдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлж байгаа аж.
Өмнө нь Кемерово мужийн Засаг дарга Тулеев хугацаанаас өмнө огцрох өргөдлөө Путинд өгч байсан бөгөөд огцрох шийдвэрийг өөрөө гаргасан гэв.
А.АНИР