Дугаарын хязгаарлалт зуны бүсчлэлд шилжинэ

Хуучирсан мэдээ: 2018.04.01-нд нийтлэгдсэн

Дугаарын хязгаарлалт зуны бүсчлэлд шилжинэ

Дугаарын хязгаарлалт зуны бүсчлэлд шилжинэ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан. Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг өвөл, зунгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилсөн.

Мөн бүсчлэлийг зуны улирал буюу дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны өдөр хүртэл замын хязгаарлалтыг тэлэх, өвлийн улирал буюу аравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 15 хүртэл зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх замаар хумих бодлого баримтлахаар тусгасан байдаг. Энэ дагуу 2018 оны дөрөвдүгээр сарын 15-наас /ням гариг/ дугаарын хязгаарлалт замын бүсчлэлийн зуны хуваарьт шилжих аж.

Э.Бурам 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж