Хаврын чуулганыг ирэх пүрэв гаригт нээнэ | News.MN

Хаврын чуулганыг ирэх пүрэв гаригт нээнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.01-нд нийтлэгдсэн

Хаврын чуулганыг ирэх пүрэв гаригт нээнэ

Хаврын чуулганыг ирэх пүрэв гаригт нээнэ

УИХ-ын хаврын чуулганыг ирэх пүрэв гариг буюу дөрөвдүгээр сарын 5-ний 10.00 цагт нээнэ. Сар шинийн өмнө намрын чуулганыг завсарлуулаад байсан ч хугацаа нь дууссанаар шинэ долоо хоногт хууль тогтоогчид ажилдаа орох боллоо. 

УИХ-ын даргын зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаж, хаврын чуулганы эхэнд хэлэлцэх асуудлын дарааллыг баталсан байна. Үүгээр дараах асуудлууд багтжээ.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

Дөрөвдүгээр сарын 5-ны пүрэв гаригт 10 цагаас:

  • Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы нээлт.

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

Дөрөвдүгээр сарын 3-ны мягмар гаригт:

  • Улсын Их Хурлын даргын 2017 оны 212 тоот захирамжаар байгуулсан Улсын Их Хурал болон Байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

Дөрөвдүгээр сарын 05-ны пүрэв гаригт:

  • Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

Дөрөвдүгээр сарын 5-ны пүрэв гаригт:

1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

4 дүгээр сарын 06-ны Баасан гаригт 10.00 цагаас:

Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ-Бүх нийтийн хамралт”.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-01 202.21.100.210

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн дарга Дагиймаа Авилгад 2012 оноос хойш шалгагдаж , гэртээ хавтаст хэрэг нуусан, шүүх эмнэлгийн дүгнэлтийг засах тал дээр мэргэшсэн 60 гарсан настай эмэгтэй ажлаа буцааж аваад 2 сар болж байхад сая цэргийн баяраар цагдаагийн дэд хурандаа цолоор шагнуулж найраа хийгээд хуучин булхайд ажлаа эхлүүлээд л байж байх юм.Ямар сонин төрийн тусгай алба бэ. Залуучууд нь хайчсан юм бэ? төрсөн охин нь шүүгч болохоор болдог юм болов уу? төр засаг яаагаад анхаарахгүй байна вэ? Энэ байгууллагад 60 гарч тэтгэвэрээ тогтоолгосон дарга , мэргэжилтэнүүд зөндөө ажиллаж байна. Төрийн албаны шалгалт өгдөггүй маш олон хүн томиллогдсон байгааг шалгах нь зүйтэй болов уу. Үүнийг яам нь ердөө анхаарахгүй олон жил боллоо. дээд боловсролгүй нар болон сургууль төгсөөгүй хүмүүс ч мэргэжилтэн , шинжээч гээд цагдаагийн цол зүүгээд ажиллаад явж байгаа. ирсэн шалгалт нь тоодоггүй л харагдах юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж