Солонгосын хойгт цэргийн сургуулилт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.04.01-нд нийтлэгдсэн

Солонгосын хойгт цэргийн сургуулилт эхэллээ

Солонгосын хойгт цэргийн сургуулилт эхэллээ

АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилт өнөөдөр /2018.04.01/ эхэллээ. Хоёр орны уламжлалт цэргийн сургуулилт Өмнөд Солонгост өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулснаас шалтгаалан бүтэн сарын хугацаанд хойшилсон аж. “Foal Eagle” цэргийн сургуулилт нь бүтэн сарын хугацаанд үргэлжилдэг. Цэргийн сургуулилтад АНУ-ын 23700 цэрэг, Өмнөд Солонгосын 300 мянга гаруй бие бүрэлдэхүүн оролцож байна.

Харин Хойд Солонгосын талаас хамтарсан цэргийн сургуулилтийг өдөөн хатгалга хэмээн үзэж, баллистик пуужин турших зэргээр хариу барьдаг. Энэ Хойд Солонгосын удирдагч нарын уулзалтад сөргөөр нөлөөлөх магадлалтай. Түүнчлэн хоёр Солонгосын албаныхан дөрөвдүгээр сарын 27-нд дээд хэмжээний уулзалт  төлөвлөсөн.

Эх сурвалж: Reuters

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж