Америк залуу өөрийгөө 500 настай цус сорогч гэжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.18-нд нийтлэгдсэн

Америк залуу өөрийгөө 500 настай цус сорогч гэжээ

Техас  мужийн Гальвестон хотын цагдаа танихгүй эмэгтэйн гэрт нэвтрэн хүзүүнээс нь хазсан залууг барьсан байна. Түүнийг барьсны дараа 19 настай Лайл Монро Бенсли (Lyle Monroe Bensley) гэдэг залуу өөрийгөө 500 настай вампир гэж хэлжээ. Бенсли нэгэн эмэгтэйн гэрт дайрч ороод хүзүүнээс нь хазан архирч байжээ. Тэр эмэгтэй арай гэж түүнээс мултран хөршийнхөө машинд нуугдан  цагдаа дуудсан байна.

Өглөөний зургаа хагаст дуудлагаар ирсэн цагдаа нар архирсан нөхөртэй тааралдаад барихад тэрээр “Хүн алах гээгүй зүгээр л хоол хайж байсан” гээд түүнийг чанга барьж байхыг гуйж байсан гэнэ. Өөрийгөө цус сорогч гэж байгаа залууд айлын гэрт нэвтрэн халдлага хийсэн гэсэн ял оноогоод байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж