АНУ-ын виз мэдүүлэхэд цахим хаягуудаа бүртгүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.01-нд нийтлэгдсэн

АНУ-ын виз мэдүүлэхэд цахим хаягуудаа бүртгүүлнэ

АНУ-ын виз мэдүүлэхэд цахим хаягуудаа бүртгүүлнэ

АНУ-ын засаг захиргаанаас тус улсад нэвтрэх виз мэдүүлэгчдээс олон нийтийн сүлжээн дэх бүх цахим хаягаа бүртгүүлэх шаардлагыг тавих гэнэ. АНУ-ын виз мэдүүлэгчдээс “Facebook”, “Twitter” зэрэг хаягийн мэдээллийг авах саналыг төрийн департаментаас тавьсан байна. Энэ нь нь тухайн хүний өнгөрсөн таван жилийн хугацаан дахь цахим түүхийг мэдэх боломжийг олгох аж. Хүсэлтийг хүлээн авбал жилд 14.7 сая хүний цахим мэдээллийг цуглуулах гэнэ. Энэ нь терроризмын эсрэг тэмцэж буй ажлын нэг хэсэг хэмээн тайлбарлажээ.

Гэхдээ АНУ-тай визний хөнгөлөлтийн гэрээтэй орнууд болох Их Британи, Канад, Франц, Германы иргэд шинэ журамд хамаарахгүй байж болох гэнэ. Харин Энэтхэг, Хятад, Мексик зэрэг олон орны иргэд журмыг мөрдөх аж.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж