Хогийн цэгээс ялгарсан хийнд хүүхдүүд хорджээ | News.MN

Хогийн цэгээс ялгарсан хийнд хүүхдүүд хорджээ

Хуучирсан мэдээ: 2018.04.01-нд нийтлэгдсэн

Хогийн цэгээс ялгарсан хийнд хүүхдүүд хорджээ

Хогийн цэгээс ялгарсан хийнд хүүхдүүд хорджээ

ОХУ-ын нийслэл Москва хотын баруун хойд хэсэгт орших Волоколамск хотноо хогийн цэгээс хорт бодис ялгарснаас олон хүн хорджээ. Үүний улмаас 6000 орчим хүн жагсаал зохион байгуулж, орон нутгийн албаныхан онц байдал зарласан байна. Хот орчмын агаар дахь устөрөгчийн сульфидын хэмжээ зөвшөөрөгдөх түвшнээс 10 дахин их байгааг орон нутгийн албаныхан мэдээлжээ. Харин орон нутгийн иргэд үүнээс их хэмээн үзэж байгаа аж. Өнгөрсөн гуравдугаар сарын дундуур 57 хүүхэд бөөлжих, толгой өвдөх зэрэг хордлогын шинж тэмдгээр эмнэлэгт хэвтсэн байна.

Москвагаас 129 км зайтай орших Волоколамск хот нь 23 мянган оршин суугчтай аж.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-01 202.21.106.103

Орос бүтэхгүй ээ. Нэг бол шатаж үхнэ эсвэл хогны үнэрт хордож үхнэ. Хогоо цэвэрлээчээ заваан оркуудаа

Avatar

Ss 2018-04-01 178.89.175.49

Undugnii muuhai uner shig unerted hii bizdee. HS gesen tomyotoi.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж