ОХУ-ын нийслэл Москва хотын баруун хойд хэсэгт орших Волоколамск хотноо хогийн цэгээс хорт бодис ялгарснаас олон хүн хорджээ. Үүний улмаас 6000 орчим хүн жагсаал зохион байгуулж, орон нутгийн албаныхан онц байдал зарласан байна. Хот орчмын агаар дахь устөрөгчийн сульфидын хэмжээ зөвшөөрөгдөх түвшнээс 10 дахин их байгааг орон нутгийн албаныхан мэдээлжээ. Харин орон нутгийн иргэд үүнээс их хэмээн үзэж байгаа аж. Өнгөрсөн гуравдугаар сарын дундуур 57 хүүхэд бөөлжих, толгой өвдөх зэрэг хордлогын шинж тэмдгээр эмнэлэгт хэвтсэн байна.
Москвагаас 129 км зайтай орших Волоколамск хот нь 23 мянган оршин суугчтай аж.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА