Дөрвөн аймгийн 17 сум шүлхийтэй байна

Хуучирсан мэдээ: 2018.04.01-нд нийтлэгдсэн

Дөрвөн аймгийн 17 сум шүлхийтэй байна

Дөрвөн аймгийн 17 сум шүлхийтэй байна

Сүүлийн үед малын шүлхий өвчин өмнө нь огт өвчин гарч байгаагүй аймаг сумаас хүртэл илрэх болсон. Одоогийн байдлаар гэхэд дөрвөн аймгийн 17 сум, нийслэлийн нэг дүүрэгт малын гоц халдварт шүлхий өвчний голомттой байна.

Тэгвэл Нийслэлийн Онцгой комиссын 2018 оны гуравдугаар сарын 20-ний өдрийн 26 дугаар албан бичгийн дагуу дүүргийн Засаг даргын 2018 оны гуравдугаар сарын 23-ний өдрийн А/167 дугаар захирамжаар дүүргийн онцгой комиссын Хүн, мал амьтны гоц халдварт өвчний үед ажиллах шуурхай ажлын хэсгийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллах болжээ. Ингэснээр  Ар гүнтийн даваанд 24 цагийн байнгын постыг 2018 оны гуравдугаар сарын 21 өдрөөс ирэх тавдугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд ажиллуулахаар шийдвэр гарч үйл ажиллагааг эхлүүлэн ажиллаж байгаа юм.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж