Францын гаалийнхан Италийн хилийг “зөрчжээ”

Хуучирсан мэдээ: 2018.04.01-нд нийтлэгдсэн

Францын гаалийнхан Италийн хилийг “зөрчжээ”

Францын гаалийнхан Италийн хилийг “зөрчжээ”

Францын гаалийн албаны зэвсэглэсэн цагдаа нар Италийн хил дээр үл ойлголцол үүсгэж, олон нийтийг сандаргажээ. Тэд  нэгэн эрэгтэйгээс шээсний шинжилгээ авахын тулд Италийн талд байрлах галт тэрэгний буудлын цагаачдын эмнэлэгт нэвтэрсэн аж. Зэвсэглэсэн таван цагдааг харсан орон нутгийн иргэд сандарч, үл ойлголцол үүсчээ. Энэхүү эмнэлэг нь Италийн хилийн дотогш нэг км зайтай оршдог байна.

Энэ хэргийн улмаас Ром хотноо Италийн гадаад хэргийн сайд Францын элчин сайдыг дуудан тайлбар авчээ.

Итали улс нь өнгөрсөн дөрвөн жилийн дотор 600 мянга гаруй дүрвэгчийг хүлээн авчээ. Италийн хил дээр байрлах эмнэлэг нь цагаач, дүрвэгсдэд эрүүл мэндийн тусламж үзүүлж, халдварт өвчний шинжилгээ авдаг аж.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж