Дэлхийн тайзнаа алхаж буй Монгол модель Б.Ялгуун

Хуучирсан мэдээ: 2018.04.01-нд нийтлэгдсэн

Дэлхийн тайзнаа алхаж буй Монгол модель Б.Ялгуун

Дэлхийн тайзнаа алхаж буй Монгол модель Б.Ялгуун

Загвар өмсөгч Б.Ялгуун 21 настай. Тэрбээр 2013 онд “Монгол модель” агентлагаас загварын гараагаа эхэлсэн юм. Одоогоор дэлхийн загварын таван хотод салбартай “IMG Models” агентлагтай гэрээ байгуулан ажиллаж буй аж.Тус агентлаг нь бидний сайн мэдэх Gigi Haded, Candice, Gisele Bundchen гэх мэт алдартай моделиудыг харъяалдаг дэлхийн шилдэг агентлагуудын нэг.

Б.Ялгууны  хувьд ирээдүйд  дизайнер болох зорилготой бөгөөд Европ болон Нью-Йоркийн загварын тайзнаа ажиллах мөрөөдлөө нэгэн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр Азийн загварын чиг хандлагыг тодорхойлогч Япон, Тайланд, Сингапур болон Хонг Конг зэрэг орнуудад ажиллаж байсан арвин  туршлагатай юм.

Мөн Италийн “Marco de Vincenzo” брэндийн “Pre-fall 2017” цуглуулгын каталогийн зураг авалтад оролцож, тус зургууд нь “Vogue” сэтгүүлд нийтлэгдсэнээр нүүрийг нь чимсэн анхны Монгол охин болж байв.  Дэлхийн 20 гаруй улсад хэвлэгдэн гардаг “Vogue” сэтгүүлийн нүүрийг өмнө нь Кембрижийн гүнгийн авхай Кейт Мидлтон, АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама, алдарт дуучин Лэди Гага тэргүүтэн чимж байсан билээ.

 

Э.Бурам

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж