Ч.Хүрэлбаатар өөрийгөө АТГ-аар шалгуулж байна

Хуучирсан мэдээ: 2018.04.01-нд нийтлэгдсэн

Ч.Хүрэлбаатар өөрийгөө АТГ-аар шалгуулж байна

Ч.Хүрэлбаатар өөрийгөө АТГ-аар шалгуулж байна

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Авлигатай тэмцэх газарт хандаж, өөрийгөө шалгуулах хүсэлт гаргасан юм байна. Тиймээс Авлигатай тэмцэх газар Хотгор шанагийн уурхайтай холбоотойгоор Ч.Хүрэлбаатар сайдаас мэдүүлэг тайлбар авчээ.

Засгийн газар шинээр байгуулагдахад Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар гишүүнийг санал болгоход төрсөн ах нар нь Хотгор шанагийн уурхайн тодорхой хувийг БНСУ-ын талд худалдсан гэх асуудал хөндөгдсөн. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дээрх асуудалд тайлбар хийж холбоогүй гэдгээ мэдэгдсэн ч энэ асуудал намжихгүй байгаа аж. Иймээс өөрөө хүсэлт гаргаж, холбогдолгүй гэдгээ нотлуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан юм байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж