Америкийн армид амиа хорлох нь ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2011.08.18-нд нийтлэгдсэн

Америкийн армид амиа хорлох нь ихэсчээ

Энэ жилийн долдугаар сард АНУ-ын армид дээд хэмжээний гэж хэлж болохоор амиа хорлолт бүртгэгджээ. Энэ талаарх статистикийг 2009 оноос хойш сар тутам нийтлэхийг зөвшөөрсөн байна. Энэ сарын 16-нд CNN телевиз өнгөрсөн сард АНУ-ын хуурай замын цэрэгт 32 удаа амиа хорлосон хэрэг гарсан тухай мэдээлсэн байна.

Пентагоны мэдээгээр энэ жилийн дотор АНУ-ын армийн 151 цэргийн албан хаагч амиа егүүтгэсэн байна. Гэтэл энэ үзүүлэлт 163 болсон гэж CNN мэдээлсэн байна. Уг статистикт амиа хорлосон байж магадгүй гэх мөрдөн байцаалт нь явагдаж байгаа тохиолдлууд орж байгаа  гэнэ.

Сэтгүүлчид, цэргийнхний тооны энэ зөрөө нь долдугаар сарын статистикийк гаргахад 12 тохиолдлыг “амиа егүүтгэсэн” гэж бүртгээгүй байснаас үүдэлтэй. АНУ-ын арми ийм статистикийг ил гаргадаг цэргийн ганц салбар. Бусад гурван төрөл нь мэдээллийг зөвхөн асуулгаар өгдөг ажээ. Гэхдээ CNN мэдсэнээр энэ жилд нисэхэд 28, тэнгисийн явган цэрэгт 21, тэнгисийн цэрэгт 33 хүн тус тус амиа хорложээ.  Defence Web-ийн мэдээгээр АНУ-ын армид 1,1 сая хүн алба хаадаг ажээ. Амиа хорлолтын гол шалтгаан нь АНУ-ын армийн байнгын солилцоо болон тогтмол дайн тулаанд орж байгаа хүнд нөхцөл гэж үздэг аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж