Өнөөдөр ихэнх нутгаар хүчтэй шуурна

Хуучирсан мэдээ: 2018.04.01-нд нийтлэгдсэн

Өнөөдөр ихэнх нутгаар хүчтэй шуурна

Өнөөдөр ихэнх нутгаар хүчтэй шуурна

Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээг Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргажээ. Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 1-ний өдөр салхи Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Увсын өмнөд хэсгээр секундэд 26-28 метр, Завхан, Хөвсгөлийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүртэл ширүүсэж  шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн төв хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2018 оны  дөрөвдүгээр сарын 1-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн ихэнх, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газраар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутгаар 19-24 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 6-8 градус дулаан байна.

Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж