Лицензийн сонгон шалгаруулалт эхэлнэ | News.MN

Лицензийн сонгон шалгаруулалт эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.01-нд нийтлэгдсэн

Лицензийн сонгон шалгаруулалт эхэлнэ

Лицензийн сонгон шалгаруулалт эхэлнэ

Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулснаар сонгон шалгаруулалтаар лиценз олгохоор болсон. Сонгон шалгаруулалтын комиссыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэд байгуулжээ. Засгийн газрын тогтоолоор батлагдсан 8,5 сая  га талбайд аймгуудаас санал авсан бөгөөд эдгээрээс дэмжигдсэн газруудад сонгон шалгаруулалт явуулах юм байна. Одоогоор ямар хэмжээний талбайд лиценз олгох нь тодорхойгүй байгаа аж. Өнгөрсөн онд нийт 26 тусгай зөвшөөрлийг 11.5 га талбайд олгожээ.

Лицензийн төлбөр, үйлчилгээний хураамжаас 2017 онд улсын төсөвт 41 тэрбум төгрөг төвлөрсөн байна. Харин энэ жил нэмэлтээр зөвшөөрөл олгохгүйтэй холбоотой төсөвт төвлөрөх мөнгө багасах байх хэмээн албаныхан хэлж байсан юм. Лицензийн сонгон шалгаруулалт  энэ сараас  эхэлнэ.

Дашрамд дурдахад улсын хэмжээнд нийт хайгуулын 1715 тусгай зөвшөөрөл, ашиглалтын 1330 ширхэг тусгай зөвшөөрөл олгоод байгаа аж. Газар нутгийн хэмжээгээр лиценз олголт ашиглалтын 1 хувь, хайгуулын 5.7 хувийг эзэлдэг байна.

Э.Бурам 

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин та эргэцүүлж бодно уу!!!! 2018-04-01 107.181.77.64

Лиценз гэдэг үгээ Монголоор хэлж бичиж баймаар юм. "Засгаас өгдөг тусгай зөвшөөрөл" гэж. Тэгвэл зөвшөөрөл өгдөг төрөг засаг хуулиар оногдуулсан үүрэгт ажилдаа хайхрамжгүй, хариуцлагагүй хандаж байгаа нь тодорхой болно.
Тэгэхээр Хайгууль хийх тусгай зөвшөөрөл, Ашиглалт хийх тусгай зөвшөөрөл гэж яривал зөвшөөрлийг хууль дүрмийнх нь дагуу олж авсан хүмүүсийг хилсээр буруутгадаг, зөвшөөрөл өгсөн хүнтэй хариуцлагыг тооцдог байдал сайжирна даа. Хүмүүсийн толгойг санаатайгаар эргүүлдэг хүмүүс жинхэнэ нүгэлтэнгүүд.

Avatar

Зочин 2018-04-01 203.169.49.93

Нэг дасал болсон гадаад үгийг 4 үг болгож сунруулаад яах юм бэ? Машин гэдэг үгийг орчуулаад үз л дээ?

Avatar

Зочин 2018-04-01 103.26.194.9

Hurdan olgooocheeee

Avatar

зочин 2018-04-01 64.119.26.96

АЛТ-2 ХӨТӨЛБӨРӨӨ ЗОГСОО. ГАЗАР НУТАГ СҮЙДЭЭД ТАМ БОЛЛОО ӨМНӨХ АШИГЛАСАН ГАЗРУУДЫНХАА НӨХӨН СЭРГЭЭЛТИЙГ ХИЙЛГҮҮЛЭЭЧЭЭ.

Avatar

Уурхайчин 2018-04-01

26 лицензийг 11.5 га-д гэж шал худлаа тоо бна?! Хайгуулийн лицензийг өргөдлөөр олгохгүй байхыг чинь ёстой харъя, басаж байна?!?! Хайран цаг хугацаа, гадныханд нэр хүндээ л алдаж байна даа?!?! Харин нөөц тогтоосон хөйгуулийн лицензийг ашиглалтын лиценз болгохдоо сонгон шалгаруулалтын аргаа хэрэглэх нь зөв ш дээ?!?! Яамаар, агентлаг нь уул уурхайн талаар юу ч мэдэхгүй, яаж хахууль авахаа л сайн мэддэг хэдэн бацаануудаар дүүрсэнд харамсаад баршгүй?!?!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж