Лицензийн сонгон шалгаруулалт эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.01-нд нийтлэгдсэн

Лицензийн сонгон шалгаруулалт эхэлнэ

Лицензийн сонгон шалгаруулалт эхэлнэ

Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулснаар сонгон шалгаруулалтаар лиценз олгохоор болсон. Сонгон шалгаруулалтын комиссыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэд байгуулжээ. Засгийн газрын тогтоолоор батлагдсан 8,5 сая  га талбайд аймгуудаас санал авсан бөгөөд эдгээрээс дэмжигдсэн газруудад сонгон шалгаруулалт явуулах юм байна. Одоогоор ямар хэмжээний талбайд лиценз олгох нь тодорхойгүй байгаа аж. Өнгөрсөн онд нийт 26 тусгай зөвшөөрлийг 11.5 га талбайд олгожээ.

Лицензийн төлбөр, үйлчилгээний хураамжаас 2017 онд улсын төсөвт 41 тэрбум төгрөг төвлөрсөн байна. Харин энэ жил нэмэлтээр зөвшөөрөл олгохгүйтэй холбоотой төсөвт төвлөрөх мөнгө багасах байх хэмээн албаныхан хэлж байсан юм. Лицензийн сонгон шалгаруулалт  энэ сараас  эхэлнэ.

Дашрамд дурдахад улсын хэмжээнд нийт хайгуулын 1715 тусгай зөвшөөрөл, ашиглалтын 1330 ширхэг тусгай зөвшөөрөл олгоод байгаа аж. Газар нутгийн хэмжээгээр лиценз олголт ашиглалтын 1 хувь, хайгуулын 5.7 хувийг эзэлдэг байна.

Э.Бурам 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж