Хуучирсан мэдээ: 2018.04.01-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт шуурна

Улаанбаатарт шуурна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн цаг агаарын мэдээг танилцуулъя.

Улаанбаатар хотод үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 2-4 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар:

Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 8-13 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар:

Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар:

Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар:

Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 8-13 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж