Нарлаг Миамид АНУ-ын С.Стивенс түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.04.01-нд нийтлэгдсэн

Нарлаг Миамид АНУ-ын С.Стивенс түрүүллээ

Нарлаг Миамид АНУ-ын С.Стивенс түрүүллээ

АНУ-ын Флориад мужийн Миамид болж буй талбайн теннисний “Мiami open” тэмцээн өндөрлөх дөхөж байна.

“Miami Open” тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аваргаар АНУ-ын С.Стивенс тодорлоо. Тэрбээр өнгөрсөн шөнө болсон шигшээ тоглолтод 20 настай Латвийн Елена Остапенког хоёр үеийн турш буюу 7:5, 6:1-ээр хожлоо.

Энэхүү тэмцээнд олон шилдэг теннисчид оролцсон. АНУ-ын алдарт эгч, дүү Серена, Винус Уильямс болон цагтаа дэлхийн чансааг тэргүүлж байсан Беларусын Виктория Азаренка, өнөө цагийн шилдгүүд болох Румын Симона Халеп, Данийн Каролине Возняцки нарын шилдэг теннисчид нарлаг Миамид ирсэн юм.

Эхний тойргоос шилдгүүдэд халгаатай байсан “Мiami open” тэмцээний шигшээ тоглолтод 25 настай С.Стивенс, 20 настай Е.Остапенка нар үлдлээ. Хоёр теннисчин анх удаа учраа таарахад нутгийн теннисчин Стивенс илүүрхсэн юм.

2018 онд WTA ангиллын анхны цомоо өргөсөн Стивенс хагас шигшээд хамгийн хүчтэй өрсөлдөгч болох тус тэмцээнд цагаан хуудсаар оролцсон Беларусын В.Азаренкаг хожсон. Энэхүү тоглолтод Азаренка эхний сетийг авсан бол удаах хоёр сетед Стивенс 6:3, 6:1-ээр хожсоноор финалд өрсөлдөх эрхийг авсан.

Миамигийн нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ тоглолт өнөө шөнө болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж