Байт харвааны сургалтыг БНСУ-ын дасгалжуулагч удирджээ | News.MN

Байт харвааны сургалтыг БНСУ-ын дасгалжуулагч удирджээ

Хуучирсан мэдээ: 2018.03.31-нд нийтлэгдсэн

Байт харвааны сургалтыг БНСУ-ын дасгалжуулагч удирджээ

Байт харвааны сургалтыг БНСУ-ын дасгалжуулагч удирджээ

Олон улсын олимпийн хорооны Эв санааны нэгдлийн шугамаар зохион байгуулагдсан байт харвааны дасгалжуулагчдын сургалт Улаанбаатар хотод боллоо. “Чингис”, “Алдар” спорт хороодын байранд болсон энэхүү сургалт өнгөрөгч гуравдугаар сарын 21-26-ны өдрүдэд болжээ. Тус сургалтыг БНСУ-ын мэргэжилтэн болох дасгалжуулагч Ким Хун Так удирдан явуулсан байна.

Тэрбээр дэлхийн олон оронд дасгалжуулагчийн сургалт удирдан явуулсан бөгөөд Монголын байт харвааны дасгалжуулагчдын хүсэлтээр гурав дахь удаагаа ирж байгаа нь энэ ажээ. Сургалтад Улаанбаатар хотын клубүүдээс гадна Архангай, Дархан-Уул, Орхон, Төв, Хэнтий аймгийн нийт 30 дасгалжуулагч хамрагдсан байна.

Сургалтаар байт харвааны суурь мэдлэг, заах аргачлал, нум сумны тохиргоо, биеийн хүчний бэлтгэл талаар бүлэг сэдвээр хичээл заасан бөгөөд датрфиш программыг ашиглан манай шигшээ багийн тамирчдын харвалтад дүн шиинжилгээ хийж, зөвлөгөө өгчээ.

Сургалтын үйл ажиллагаатай Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газрын Үндэсний шигшээ багийг дэмжих сургалт, судалгаа, хяналтын багийн дарга Ч.Насантогтох тэргүүтэй албаныхан танилцсан байна.  

Ким Хун Так нь Дэлхийн байт харвааны холбооны Дасгалжуулагчийн зөвлөлийн гишүүн, “Ким Хун Так” байт харвааны төвийн ерөнхийлөгч, БНСУ-ын Армийн академийн зааварлагчаас гадна тус улсын байт харвааны хорооны захирал, Жонг Вон их сургуулийн профессор юм.

Тэрээр 1990-1994 онд Тайваны шигшээ багийн ахлах дасгалжуулагч, 2002 онд өсвөр, залуучуудын ДАШТ-ийн БНСУ-ын багийн ахлагчаар ажиллаж байжээ. Мөн 1984 оны олимпийн наадам, 1985 оны ДАШТ-д БНСУ-ын эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн хүндтэй албанд ажилласан байна.

Дашрамд дуулгахад, Монголын байт харвааны тамирчид 2018 оны эхний олон улсын тэмцээнд амжилттай оролцож, мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байна. Өнгөрөгч гуравдугаар сарын 3-8-ны өдрүүдад Тайландын Бангкок хотноо болсон Азийн цомын тэмцээний нэгдүгээр шатны тэмцээнээс холимг багийн (recurve 70м) төрөлд ОУХМ Бишиндээгийн Урантунгалаг, ОУХМ Жанцангийн Гантөгс нар хүрэл медаль, эрэгтэй багийн (recurve) төрөлд ОУХМ Жанцангийн Гантөгс, Баасанхүүгийн Адьяасүрэн, Баатархуягийн Оюунболд нар мөнгөн медаль хүртсэн юм. Манай эрчүүд алтан медалийн төлөө Энэтхэгтэй багтай өрсөлдөж, тай брейк гаргасан ч нэг оноогоор (27:26) ялагджээ.

Мөн recurve эмэгтэйчүүдийн хувийн төрөлд Алтангэрэлийн Энхтуяа амжилттай оролцож, өрсөлдөгчөө ялсаар хагас шигшээд үлдсэн юм. Тэрбээр хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх харваанд Энэтхэгийн тамирчин Мадху Ведванд нэг оноогоор (6:5) хожигдон дөрөвдүгээр байрыг эзэлсэн.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-31 27.123.214.115

Өвөг дээдэсийн нэр гутаасан суга шаарнууд вэ Дэлхийн түүхэнд дэх хамгийн мэргэн харваачид Нүүдэлчид бдаг шүү өвөг дээдсээсээ суралцахгүй юун тэр со вэ Наад со нууд чинь 335 алд газар харваж чадах уу өөдөөс ирж бгаа сумны зэвийг онож харваж чадах уу нисэж бгаа шувууг харваж чадах уу чадахгүй л бхгүй юу Хот суурин газарын хүмүүс хэзээ ч чадахгүй Учир нь нум сум харвана гэдэг хүнээс асар их мэдрэмж зөн совин сэтгэл зүй шаарддаг Харин Малчид хот суурин газрын хүмүүсээс хамаагүй илүү орон зайн мэдрэмж сэтгэл зүй сайн бдаг Тэр ч утгаараа нүүдэлчдийн хамгийн гол з****г нь сэлэм биш нум сум бсаар ирсэн Сайн харваж сурмаар бвал явж малаа малла тэгээд дараа нь нум сумыг яаж харвах талаар суралц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж