Д.Сумъяа, Д.Отгондалай нар жагсаалд нэгдэв

Хуучирсан мэдээ: 2018.03.31-нд нийтлэгдсэн

Д.Сумъяа, Д.Отгондалай нар жагсаалд нэгдэв

Д.Сумъяа, Д.Отгондалай нар жагсаалд нэгдэв

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал өчигдөр Сүхбаатарын талбайд боллоо. Олон иргэд хүчирхийллийг таслан зогсооход чиглэсэн уриа лоозон барьж алхсан бөгөөд тэдний дунд “Рио 2016” зуны олимпийн наадмын баатрууд болох Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа, гавьяат тамирчин Д.Отгондалай нар байсан юм. Тэд хүүхдийн хүчирхийллийг таслан зогсооход хувь нэмрээ оруулан өөрсдийн дуу хоолойгоо хүргэлээ. Энэхүү жагсаалд иргэдээс гадна урлаг соёлын төлөөллүүд хүрэлцэн ирж, нэгджээ.

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаалд ойролцоогоор 30 мянган гаруй иргэд оролцсон гэсэн мэдээлэл байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж