“Дэггүй Лиз” хошин жанрын балет гэдгээрээ алдартай

Хуучирсан мэдээ: 2018.03.31-нд нийтлэгдсэн

“Дэггүй Лиз” хошин жанрын балет гэдгээрээ алдартай

“Дэггүй Лиз” хошин жанрын балет гэдгээрээ алдартай

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр энэ амралтын өдрүүдэд Францын алдарт хөгжмийн зохиолч Фердинанд Херольдын “La fille mal garde” буюу “Дэггүй лиз” балетыг тоглож байна. Өнөөдөр энэхүү балетыг 17:00 цагаас тоглох юм.

“Дэггүй лиз” балет нь дэлхийн олон алдартай театрын урын санд байнга тоглогдож байдаг бүтээлээс гадна сонгодог урлагт ховорхонд тооцогддог хошин жанрын балет гэдгээрээ онцлогтой. Уг бүтээлийн цомнол болон дэглэн найруулгыг УДБЭТ-ын хөтлөх найруулагч, балетмейстер Ц.Чинзориг хийсэн юм.

Балетын гол дүрд гавьяат жүжигчин Х.Мөнгөнхөлөг, Х.Чойжилсүрэн, Т.Хан-Очир, М.Нандинцэцэг, Х.Гантулга нар тоглох юм байна.

  • ЛИЗ – М.Нандинцэцэг
  • КОЛЕН – Х.Гантулга
  • СИМОНА – Х.Мөнгөнхөлөг (МУГЖ)
  • ТОМАС – Х.Чойжилсүрэн (СТА)
  • АЛЕН – Т.Хан-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж