Сонгинохайрхан дүүрэгт түр оршин сууж буй БНХАУ-ын иргэний гэрт хоёр залуу дайран орж, биед нь халдан 17 сая төгрөгийг нь дээрэмдсэн хэрэг /2018.03.26/-нд гарчээ.
Тодруулбал, Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид сэжигтнүүдийг эрэн сурвалжилсны эцэст 48 цагийн дотор шуурхай илрүүлсэн аж. Уг гэмт хэргийг нийслэл хотод оршин суух хаягтай 23-29 настай, М, Т, Б нар бүлэглэн зохион байгуулалттай үгсэн тохирч үйлдсэнээ хэргийн урьдчилсан мэдүүлгээр хүлээжээ. Тэд дээрэмдсэн 17 сая төгрөгийг хувааж авч тус тусдаа хэрэглэсэн гэдэг нь тогтоогджээ. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Э.Ариун