Меркель, Саркози нар евро бүсийн Засгийн газрыг байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.08.18-нд нийтлэгдсэн

Меркель, Саркози нар евро бүсийн Засгийн газрыг байгуулна

Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Николя Саркози нар евро бүсийн эдийн засгийн Засгийн газар байгуулах санааг дэвшүүлсэн тухай “Associated Press” мэдээлж байна.

Шинэ байгууллага нь евро бүсийн бүх 17 орныг нэгтгэнэ. Үүнд улс орнуудын төрийн тэргүүн ба Засгийн газрын гишүүд орох бөгөөд дарга нь Европын холбооны  ерөнхийлөгч Херман ван Ромпей болох ажээ.

Эдийн засгийн Засгийн газар нь жилд хоёр удаа цугларан хуралдаж байх  гэнэ. Европын санхүү, эдийн засгийн хямралын эсрэг авах арга хэмжээний талаар Саркози, Меркель нарын хэлэлцээр Елисейн ордонд энэ сарын 16-нд явагдсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж