Шарны усны үерийн улмаас эвдрэл үүссэн Дулаанхааны дөрвөн замын уулзвар Ерөө Хүдэр чиглэлийн замыг засварлаж эхэллээ. Үүнтэй холбогдуулан зарим замыг хааж, тойрч явах тэмдэг тэмдэглэгээ тавьсан байна. Иймд хөдөлгөөнд оролцогч жолооч та бүхэн засварын ажил явагдаж байгаа бүсэд нэвтрэхгүй байх, хаасан далан шороог давж явахгүй байх, зам засварын ажилд хүндрэл учруулахгүй байхыг холбогдох байгууллагаас анхааруулж байна.
Э.Ариун