Цахим аюулгүй байдал, эрүүл мэнд, дэд бүтэц, иргэдийн аюулгүй байдлын судалгаануудад үндэслэн “Economist” сэтгүүл “Аюулгүй хот индекс”-ийг санаачилжээ.
Цахим аюулгүй байдлын судалгаа нь иргэд интернет, цахим сүлжээнд хувийн мэдээллээ алдах эрсдэл болон аюулгүй байдлын хамгаалалт ямар түвшинд байгааг харуулдаг байна.
Эрүүл мэндийн аюулгүй байдлын судалгаа нь иргэд эмнэлгийн эмчилгээ үйлчилгээг хэрхэн жигд, хүртээмжтэй авч байгаа болон хэрэглэж буй ус, агаар чанартай эсэхийг тандах зорилготой ажээ.
Дэд бүтцийн аюулгүй байдал бол төвлөрсөн хот, суурин газар амьдарч буй иргэд байгалийн гамшигт үзэгдэл, аюул ослоос хэрхэн хамгаалагдсан, болзошгүй гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх боломж хэр байгаа эсэхийг танддаг.
Иргэдийн аюулгүй байдлын судалгааг иргэд хар тамхи, хулгай, дээрэм хүчирхийлэл зэрэг гэмт хэргээс хамгаалагдаж чадаж буй эсэхийг харуулах зорилгоор явуулсан байна. Дээрх судалгаануудаас гадна Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлэл, гэмт хэргийн болон “the Kaspersky Lab”-ын тоо баримтад үндэслэн дэлхийн хамгийн аюултай болон аюулгүй хотуудын жагсаалтыг гаргажээ. Дээрх судалгаанд өндөр оноо цуглуулсан хотууд аюул, эрсдэл багатай гэсэн үнэлгээ авсан бол Азийн дийлэнх хотууд дээрх судалгаанд бүдэрч, дэлхийн хамгийн аюултай хотууд жагсаалтыг тэргүүлсэн байна.
10. Энэтхэг Улс, Мумбай хот (61.84/100)
Мумбай хот бол 20 сая гаруй оршин суугчтай Энэтхэгийн хүн ам шигүү суурьшсан хотуудын нэг юм. Мумбай хот аюулгүй байдлаар доогуур үнэлгээ авсан нь зохион байгуулалттай гэмт хэрэг асар том сүлжээ бий болж, хяналтаас гарсантай холбоотой ажээ. Мөн хар тамхи, мөнгө угаах хэргийн гаралт өндөр ажээ.
9. Саудын Араб Улс, Рияад хот (61.23/100)
Саудын Арабын нийслэл Рияад хот бол дөрвөн сая оршин суугчтай, хүн амын төвлөрөлт ихтэй хот юм. Саудын Арабын түүхэнд гэмт хэргийн гаралт хэзээ ч одоогийнх шиг ийм өндөр байгаагүй. Гэвч сүүлийн жилүүдэд жижиг хэргийн гаралт харьцангуй нэмэгдэж, терроризмын эрсдэл хамгийн өндөр байгаа юм. Харин хүн амины гэмт хэргийн гаралт хамгийн бага хэвээр ажээ.
8. Тайланд Улс, Бангкок хот (60.05/100)
15 сая оршин суугчтай Тайландын Бангкок хот аюултай хотын жагсаалтын наймдугаарт бичигджээ. Хар тамхины хэрэглээ, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд, авлига, хээл хахууль гэмт хэргийн гол шалтгаан болж байна.
Сүүлийн жилүүдэд жуулчдын амь насанд халдсан гэмт хэргүүд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдсанаас хойш Бангкок хотод аялах аюултай гэдэг ойлголт бий болгоод байгаа ажээ.
7. Иран Улс, Тегеран хот (56.49/100)
Тегеран бол Ираны нийслэл төдийгүй есөн сая оршин суугчтай хамгийн том юм. Хотын метрополитан бүсэд 16 сая хүн оршин суудаг. Хар тамхи, согтууруулах ундааны хууль бус наймаа, газрын тосны хууль бус наймаа, татвараас зайлсхийх, хүн хулгайлах гэмт хэрэг болон хулгай, залилан, мөнгө угаах гэмт хэргийн гаралт Тегеранд өндөр байгаа ажээ. Тегеранд гэмт хэргийн гаралт өмнөхтэй харьцуулахад харьцангуй нэмэгдэж байгаа ажээ.
6. Филиппин Улс, Манилла хот (54.86/100)
Манилла хот хэдийгээр жуулчдын очих дуртай газрын нэг боловч гэмт хэргийн гаралт маш өндөр ажээ. Дийлэнх гэмт хэргийн хохирогч нь гадаадын жуулчид байдаг. Тэднийг айлган сүрдүүлж, дээрэмдэх тохиолдол их гардаг ажээ. Мөн гэрэлтэн шатагч хэрэгсэл, цацруулагчийг горимын дагуу ашиглаагүйгээс үүдэлтэй хэргүүд сүүлийн жилүүдэд улам нэмэгджээ. Түүнээс гадна жуулчдыг хулгайлах, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй зодоон цохион, хэрүүл маргаан байнга гардаг гэнэ.
5. Афганистан Улс, Кабул хот (54.33/100)
Кабул хот бол алан хядлага, бөмбөгдөлт ээлжилсэн дайны бүс болоод байгаа билээ. Цаг үргэлж аюул, хүчирхийлэл гарч байдаг энэ хот дэлхий дээрх хамгийн аюултай хот юм.
4. Ирак Улс, Багдад хот (53.39/100)
Багдад хотод буун дуу, бөмбөгдөлт аль хэдийн жирийн үзэгдэл мэт болжээ. АНУ өөрийн иргэдийг аялахыг хориглосон хотуудын жагсаалтад энэ хот багтсан билээ. Дайны хөлд сүйрсэн энэ хотод аюулгүй байдал гэх ойлголт ойрын хугацаанд лав бий болохгүй бололтой. Хотын иргэд аллага хүчирхийлэл хэзээ зогсохыг хэлж мэдэхгүй. Хэрэв танд Багдадад айлчлах аминаас илүү чухал зорилго байхгүй л бол тийшээ зүглэх хэрэггүй.
3. Бангладеш Улс, Дака хот (47.37/100)
Дака бол Бангладешийн нийслэл хот бөгөөд гэмт хэргийн гаралт хамгийн өндөр орнуудын нэг. Дийлэнх нь улс төр, шашны мөргөлдөөнөөс үүдэлтэй гэмт хэргүүд. Хүн амын нягтаршлаас үүдсэн нийгмийн стресс бухимдал, баян хоосны ялгаа зэрэг нь мөргөлдөөн сөргөлдөөний гол шалтгаан юм. Дака хотын цагдаа гэмт хэрэгтэй тэмцэж нэгэнт хүчрэхээ больсон. Байнга үйлдэгддэг гэмт хэргийн тоонд дээрэм, бүлэглэсэн хэрэг, ядуурлаас үүдэлтэй хүний наймаа, хар тамхи, зэвсгийн хууль бус наймаа багтаж багтдаг байна.
2. Сири Улс, Дамаск хот (46.47/100)
2011 онд тайван жагсаалаар эхэлсэн бослого хөдөлгөөн тун удалгүй цус урсгасан дайн самуун болж хувирсан билээ. Тэр цагаас хойш Дамаск хот хамгийн аюултай хотуудын нэг болсон юм. Дамаскад очсон гадаадын хүн хамгийн түрүүнд зэвсэгтэй босогчтой нүүр тулгарах эсвэл халдлагад өртөж, олзлогдох эрсдэлтэй.
1. Пакистан Улс, Карачи хот (38.77/100)
Пакистаны хамгийн том хотод гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд гэрлийн хурдаар өсчээ.
Карачид алан хядлага, шашны хэт туйлшрагчдын хоорондох тэмцэл мөргөлдөөн байнга гардаг.
Түүгээр зогсохгүй аллага, амиа золиослон бөмбөг дэлбэлэх, улс төрийн зорилготой гэмт хэргүүд зонхилдог. Мөн цагдаагийн ажилтан, сөрөг хүчний улстөрч, бизнесменийг онилсон хэргүүд байнга гардаг ажээ.