Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ оны дөрөвдүгээр сарын 10-13-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийх тов гарчээ. Айлчлалын үеэр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Хятадын Олон Улсын Худалдааг Дэмжих Хороо хамтран Хятад Улсын Бээжин хотноо Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бизнес форум зохион байгуулах юм байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхныхаа гадаад айлчлалыг БНСУ-аас эхлүүлсэн юм.
Б.БАТ